Өнгөрсөн өвөл буюу энэ оны эхээр Хөгжлийн банкнаас зээлээ төлдөггүй аж ахуйн нэгжүүд, чанаргүй зээлдэгчдийн нэрсийг ил болгож, олон нийтэд зарласан.
Үүнтэй холбоотойгоор нийгэмд маргаан өрнөж, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаа нь сайнгүй байгаа бодит баялаг бүтээгчдээ зээл авчихаад өөр зорилгоор ашиглаж, мөнгө угааж буй этгээдүүдтэй адилтган “харлуулж” байна гэж шүүмжилж буй.
Тэгвэл тус хэл амны буянаар олонд танигдаж, бизнесийнхээ мөн чанарыг харуулж чадсан бүсгүй бол яс боловсруулах Промон трейд ХХК –ийн эзэн Н.Оюунбат. Өдгөө 50 насны босго алхаж яваа тэрбээр дээрх банкнаас 18 тэрбум төгрөг авч, үүнийгээ үндэсний үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулсан гэх.
Тэрбээр зөвхөн бизнес эрхлэгчээс гадна МАН-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн гэсэн. Түүнийг манай папараци дуран онцолж байна.