Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»В.Янжаа: Бухимдал, гомдол, гунигтай байна
Папарацци

В.Янжаа: Бухимдал, гомдол, гунигтай байна

admin123By admin12312/19/2018Updated:12/19/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ой тогтоолтын дэлхийн аварга, 14 орны хэлээр ярьдаг, “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн В.Янжаа эх орноо төлөөлөн Ой тогтоолтын ДАШТ-д оролцож, таван минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекордыг шинэчилжээ. Гэвч тэрбээр тэмцээн зохион байгуулагчдын зохисгүй үйлдлийн улмаас түрүүлж чадалгүй, мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо нэрийн өмнөөс оролцож мөнгөн медаль авлаа. Таван минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоолоо. Харамсалтай нь саяны энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү “алагчлал, бухимдал, гомдол гуниг” боллоо. Учир нь: Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад “визний бэрхшээл”-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй. Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар “хорлон сүйтгэх ажиллагаа” явууллаа гэж би үзэж байна. Жишээлбэл “хуудсаа нэг секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа” гэх мэтийн хөгийн шалтаг тавин “мөрдөн байцаалт” явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо. Тэдний зурагт хуудаснууд дээр Монголын туг ч байгаагүй! Саяны тэмцээн хэдийгээр “дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд хоёр зүйлийг хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газар тамирчдаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгч байгаасай. Тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй “алагчлах” явдалд хаанаас ирсэн хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдыг зохиомол шалтгаанаар ингэж үндэслэлгүй дарамт үзүүлж тэмцээний үр дүнд нөлөөлөхийг цаашдаа дүрмэндээ хорих хэрэгтэй” гэжээ.

Сонирхуулахад, Ой тогтоолтын дэлхийн аварга В.Янжаагийн гол дүрийг нь бүтээж, Монголын оюун ухааны академийн тамирчид, хамт олон оролцсон “Memory Games” баримтат кинА.Янжиндулам өөрийн фэйсбүүктээ:

Харамсалтай нь саяны энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү ” алагчлал, бухимдал, гомдол гуниг” боллоо. Учир нь: Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад “визний бэрхшээл”-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй.

Зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо.

Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар “хорлон сүйтгэх ажиллагаа” явууллаа гэж би үзэж байна.

Жишээлбэл “хуудсаа 1 секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа” гэх мэтийн хөгийн шалтаг тавин “мөрдөн байцаалт” явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа.

Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо.

Тэдний зурагт хуудсууд дээр Монголын туг ч байгаагүй! Саяны тэмцээн хэдийгээр “дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд 2 зүйлийг хэлмээр байна.

Монгол улсын засгийн газар тамирчидаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгж байгаасай. Тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй “алагчлах” явдалд хаанаас ирсэн хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдыг зохиомол шалтгаанаар ингэж үндслэлгүй дарамт үзүүлж тэмцээний үр дүнд нөлөөлөхийг цаашдаа дүрмэндээ хорих хэрэгтэй” хэмээн бичсэн байсан юм.о өнгөрсөн сард АНУ-д нээлтээ хийсэн билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.