Долгорын Цэнджав. Энэ эрхэм хүнийг Монголын утга зохиолын тэнгэрт үргэлжилсэн үгийн зохиолуудаараа бусдаасаа тод гялалзаж яваа нэг том “од” хэмээн тодотгож болно.
Ерээд оны уншигчдын сайн мэдэх “Чонын алтан шагай” романы зохиогч түүний “Монголын мэдээ”, Өнөөдрийн монгол”, “Утга зохиол урлаг” сонины эрхлэгчээр ажиллаж, сэтгүүл зүйн салбарт байлдан дагуулж явсан он жилүүдийг нь ч дурдахгүй өнгөрч болохгүй. МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхмийн багш, доктор, профессор, МУСГЗ тэрээр үргэлжилсэн үгийн “мастер” гэгдээд зогсохгүй Монголын яруу найргийн ертөнцөд ч мөн адил өөрийн авьяас билгийг мөнхөлсөн нэгэн юм. Түүнийг папараци дурандаа онцолж байна.