Жүжигчин Ганзоригийг бид “Овжин охид” киноны Сампилын дүрээр андахгүй болсон билээ. Тэрбээр өдгөө “Маск” продакшнд харъяалагдан уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд түүнийг бөөгийн сахиус авсан талаар нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиж байсан. Хамтлагийн уран бүтээлээс илүү хувийн бизнестээ анхаарах болсон тэрбээр эгчтэйгээ хамтарч кофешоп ажлуулж эхэлсэн байна.
Жүжигчин залуугийн хувьд хэзээнээс юманд тууштай зан чанартай гэдгээрээ гайхагддаг. Энэ утгаараа бизнесийнхээ эцсийг үзтэлээ тууштай байна гэдгээ ч ойр дотныхондоо илэрхийлээд байгаа гэсэн шүү.