Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

    06/29/2026

    Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

    06/29/2026

    Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

    06/29/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ
Мэдээ

Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ

Эрхэм админBy Эрхэм админ09/22/2022Updated:09/23/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй горимын баталгаа болдог цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшилж буйг Цахилгааны цехийн Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсгийнхэн онцолж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдсэн техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын үр дүн юм. Хөрөнгө оруулалтын хүрээнд технологийн хэд хэдэн под станц, тоног төхөөрөмжүүд шинээр суурилагдсаны нэг нь “Аранжин” 110/6 кВт-ын хүчин чадал бүхий дэд станц. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хоёр шинэ тээрэмтэй холбож суурилуулсан 6 кВт-ын хаалттай хуваарилах байгууламж, ил хуваарилалтын 110/6 кВт-ын байгууламж ашиглалтад орсноор цахилгаан эрчим хүчний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж буй аж.
“Техник технологийн дэвшил, шинэчлэлтийг дагаад инженер техникийн ажилтан, ажилчдаа сургаж, илүү чадавхжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс энэ чиглэлийн үе шаттай сургалт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн” гэж Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсгийн дарга Ц.Нацагдорж ярилаа. Шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсэг нь үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах схемүүдийг тогтмол хянаж, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хяналтын инженер, диспетчерүүд 24 цагийн ээлжийн горимоор ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай удирдлагын төвд Цахилгааны цехээс гадна Баяжуулах үйлдвэр, Эрчим хүчний цехийн хяналтын инженерүүд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хянаж ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.