“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай “Автомашингүй өдөр” нийслэлд өргөн дэлгэр боллоо. Өглөөний 07:00 цагаас эхэлсэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд иргэд Сүхбаатарын талбай болон хотын төв гудамжуудад олноороо цуглан, залуус, хүүхэд багачууд дугуй болон дугуйт хэрэгслээр зорчсон. Гэр бүлээрээ явган алхаж, багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулж буй спорт өдөрлөгт оролцов.