Өвөрмөц сайхан хоолойгоороо олны танил болсон телевизийн чадварлаг хөтлөгчдийн нэг бол Г.Оюунбат билээ. Өөрийн бие даасан уран бүтээл “Сэрж буй Монгол”, Монголын нууц товчоог CD хэлбэрт оруулж худалдаанд гаргасан гээд үргэлж шинийг санаж сэдэж явдаг залуу.
Харин сүүлийн хэдэн жил түүний талаарх сураг ажиг тасарчээ. Нэгэн хэсэг АН-д багагүй амбицтай явсан тэрбээр өдгөө гэр бүлийн хамт АНУ-д нам гүмхэн амьдарч байна.
Тэрбээр эх орноосоо яваад хэдийнэ 7-8 жилийг ардаа үджээ.