МУГЖ, дуучин Д.Энхзул өөрийн хүү Чинбаярынхаа хамтаар нэг хэсэг сонсогч түмнээ баясган эх үрийн дууг эгшиглүүлж байсан цаг тэртээх 2000 он. “Бүүвэйл хорвоо”, “Хурын янзага цахиллаа, ээж ээ”, “Эх үрийн дуу” зэрэг тоглолтоо хамтран тайзнаа эгшиглүүлж байсан ээж, хүү хоёрыг сонсогч түмэн ихэд талархууштай хүлээж авдаг.
Ээжээсээ дутахааргүй эвлэгхэн, сайхан дуулдаг авьяасаа ил болгосон 30 насны босго давж, урьд хойд амьдралаасаа төрсөн гурван хүүхдийн аав болжээ.
Тэрбээр анхны амьдралаа оюутан байхдаа эхлүүлж бяцхан охинтой болсноо зарлаж байв. Гэвч анхны хайр дурлалаар үүсгэсэн амьдрал нь удаан үргэлжилсэнгүй, өөрийн бяцхан охиноо авч хоцорч дахин шинэ амьдрал зохиожээ.
Энэ удаад тэрбээр насаар ялимгүй залуухан бүсгүйг эхнэрээ болгосон байна. Энэ эхнэр нь түүнд хоёр хүүтөрүүлж өгчээ.
Сонирхуулахад, дуучин Б.Чинбаяр уран бүтээлийн сайн найз Найдандоржийнхоо “Сэтгэлийн нандин” дууг шинэчлэн дуулсан байна лээ шүү.