Монголын кино урлагт шинэ салхи сэвэлзүүлж, өөрсдийн өнгө aтөрх, гоо сайхан, авьяас билгээ “солонго”-руулан гарч ирсэн жүжигчин бол Фантастик продакшний 37-р точка цувралд тоглосон залуу жүжигчин бүсгүйчүүд.

Үзвэл үе тэнгийн, харвал харц булаам эдгээр залуу эмэгтэй жүжигчид хоорондоо халуун дотно харилцаатай сайн найзууд гэсэн шүү.
Жүжигчин Ц.Номингийн хувьд дээрх цувралын Солонгын дүрийг бүтээсэн. Үүнийхээ дараагаар олон реклам сурталчилгаа, киноны саналыг авч амбицаа өсгөж яваа.
Сувдаагийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин У.Уянга АНУ-д хэсэг амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй.
Тэрбээр өдгөө нэгэн залуусын сэдэвтэй цувралд тоглож байгаа гэх.
Тэгвэл “Өнчин улаан”-ы Тогосоогийн дүрийг бүтээсэн Д.Хулан өдгөө УДЭТ гэх “их айл”-ын гишүүн болж, дэлгэцийн уран бүтээлээс хөндийрөөд байгаа.

