“Говь” брэндийн нүүр царай болж, телевизийн реклам, сэтгүүлийн нүүрийг чимэх болсон загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэдэг.
Харин түүний эхнэрийг Монголын урдаа барьдаг дизайнеруудын нэг болох Д.Отгонжаргал гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй. Загварын тайзнаас бие биеэ олсон хос олон жилийг хамтдаа өнгөрүүлж буй.
Тэгвэл Э.Энхболд өөрийн гараар зургаан сарын дотор байшин барьжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод “Аав хүний 3 үүргийн нэг болох байшин барих үүргээ 10 жил бодож 3 жил төлөвлөж 6 сарын хугацаанд барьж дуусгалаа” гэжээ.
Тэрбээр өнгөрсөн жилийнхээ “O Couture“ брэндийхээ нэрэмжит загварын шоуны үеэр эхнэртээ хуримын бөгж, гэрлэх санал тавьсан байна. Эхнэртэйгээ анх танилцсан талаараа Э.Энхболд “Эхнэрээсээ өмнө хүнтэй үерхэж байсан туршлага надад байхгүй.
Анхны найз охинтойгоо гэр бүл болсон.
Танилцаж байхдаа насаа нэмээд, 23-тай гээд хэлчихэж билээ. Гурван жил үнэнээ нуусан. Нөгөө 23 нас нь хэдэн жил нэмэгдэхгүй явсаар охиноо төрдөг жил яг жинхэнээсээ 23-тай гэдгээ хэлж байлаа” хэмээн ярьж байсан удаатай.
Одоо тэд хүү охин хоёртой сайхан гэр бүл.