Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хас банкны теллер харилцагчийнхаа данснаас 120 сая төгрөг, банкнаасаа 50 сая төгрөг ХУЛГАЙЛЖЭЭ
Папарацци

Хас банкны теллер харилцагчийнхаа данснаас 120 сая төгрөг, банкнаасаа 50 сая төгрөг ХУЛГАЙЛЖЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ09/30/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Харилцагчдадаа үнэ цэнтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж, насан туршийн түнш нь байхыг эрхэм зорилгоо болгосон 21 жилийн түүхтэй Хас банк харилцагчийнхаа данснаас хоёр удаагийн үйлдлээр 120 000 700 төгрөгийг авчээ.

Энэ үйлдлийг “Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн хийсэн бөгөөд тэрбээр өөрийн ажиллаж байсан салбарын тооцооны кассаас бэлнээр нийт 55.376.970 төгрөг мөн авсан байна. Тэрбээр нийт 175 377 670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2022 оны 03-р сард үйлдсэн байна.

Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн, Сагсны дээд лигийн тамирчин Баярсайханы Баттулга гэгч юм.

Тэрбээр мөрийтэй тоглож байгаад мөнгө алдсан. Түүнийгээ олох гэж ийнхүү байгууллагаасаа болон харилцагчийн данснаас хоёр удаа мөнгө авч, төрсөн ахынхаа дансаар дамжуулан авчээ. Үйлдсэн уг гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.2-д зааснаар ялдах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ГУРВАН ЖИЛ ЗУРГААН САР хорих ял оноосон.

Хамгийн ноцтой нь Хас банкныхан энэ хэргийг харилцагчаас “нуун дарагдуулахыг” завдсан байгаа юм. Тодруулбал данснаасаа мөнгөө алдсан харилцагч руу Хас банкны ажилтан залгаж “…таны данснаас удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөг гарч,, буцаагаад залруулаад хийсэн” гэж мэдэгджээ.

 

Өөрөөр хэлбэл Хас банк теллерийнхээ хулгайн асуудлыг харилцагчдаа “худлаа” хэлж залруулаад өөрсдөө теллер асантайгаа хуулийн байгууллагаар “учраа олсон” байгаа юм. Улмаар энэ талаар Хас банкнаас тодруулахад манай банк хохирогч хэмээн хээв нэг хэлээд сууж байна. Уг нь хэргийг хууль ном журмын дагуу шийдсэн бол хохирогч нь харилцагч болон банк байх байв.
Харилцагчийнхаа итгэлийг алдсан энэ мэт үйлдлийг гаргуулахгүй байх үүргийг банк харилцагчдынхаа өмнө хүлээдэг.

Итгэж найдаад мөнгөө хадгалуулж байхад чононд мах хадгалуулснаас дор үйлдэл гаргасандаа Хас банкны хамт олон уучлалт гуйсангүй, шүүхээр шийдэгдсэн асуудал хэмээн яриад сууж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ гэдгийг бодох асуудал болоод байна.
Банкны салбар итгэлцэл дээр тогтдог.

Гэтэл энэ мэтээр итгэл алдаж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

Энэ мэтээр харилцагчаа хуурч, хадгаламжийг нь “цөлмөөд” байвал тус банканд итгэж үйлчлүүлэх иргэдийн тоо буурах эрсдэлтэй болохыг, мөн тус банк харилцагчаа “тонон дээрэмдэж” болзошгүйг сэрэмжлүүлж байна.

А.Баярмаа

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.