Нийтийн дууны урлагт гоё хувцас, клип, хувийн амьдралаараа онцгойрч танигдсан хүн бол Э.Чулуунчимэг. Өдгөө 34 настай тэрбээр ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа.
Тэрбээр саяхан МҮОНРТ-ийн 55 жилийн ойн баярын концертод “Эцсийн тушаал” жүжгийн дууг дуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлэхэд хүргэсэн.
Ямар сайндаа л, нэр хүндтэй олны танил, учир мэдэх эрхмүүд “Хайран дууг яарин болгожээ” хэмээн халаглаж буйгаа цахим хуудаснаа онцолсон харагдав.

Дуулсан дуу бүхэн нь хит болдог гэдэг ч энэ удаад “бүдэрсэн” түүнийг манай папараци дуран хэрхэн дурандсныг онцлон хүргэж байна.



