УИХ-ын гишүү Д.Ганбат ээлжит агсамаа тавилаа. УИХ-ын дарга руу гишүүний үнэмлэхээ аваачиж УИХ-ын даргын ширээн дээр чулуудаад “УИХ УИХ биш болсныг, хууль тогтоох байгууллага гүйцэтгэх байгууллагад хамаг юмаа шилжүүлээд хяналт тавих ямар ч боломжгүй байна гэдгийг илэрхийлсэн” хэмээв.
Түүний чуулганы танхимд микрофонгүй орилсон нь өнөөдрийн онцлох үйл явдлуудын нэг байв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар бичсэн самбарууд чуулганы үүдэнд дэлгэжээ.