Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хэргийг шүүхэд шилжүүлэх үү
Папарацци

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хэргийг шүүхэд шилжүүлэх үү

Эрхэм админBy Эрхэм админ10/04/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл олгосон хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг эхнээс нь шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд холбогдох хэрэгт тун удахгүй яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлэх гэж байгаа аж. Харин албаны хүмүүс энэ талаар “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” хэмээж байна. Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон билээ. Уг зээлийг хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгохын тулд Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцүүлж, албан тушаалаа ашиглан уг хорооны гишүүддээ нөлөөлж, улмаар ТУЗ-өөсөө дээрх хэмжээний зээл авах шийд гаргуулсан хэрэгт буруутгагдаж буй.

Хөгжлийн банкны гэх хэрэгт нийт 79 хүнийг холбогдуулан шалгаж яллагдагчаар татсан бөгөөд тэдний дунд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан буюу УИХ-ын дөрвөн гишүүн бий.

 

Тодруулбал, өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад сууж буй дээрх Г.Амартүвшингээс гадна Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар тооцсон юм.
Хөгжлийн банкны гэх хэргийн улмаас 2.4 их наяд шахам төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад багагүй хэсгийг нь нөхөн төлүүлснээр дээсэн дөрөөн дээр байсан тус банкны зээлжих зэрэглэлийг олон улсын “Moody’s” агентлаг тогтвортой гэж хэдхэн хоногийн өмнө дүгнээд байгаа юм.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.