Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

    07/02/2026

    Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

    07/02/2026

    МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

    07/02/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Сургуулийн захирлуудтай хариуцлагын гэрээ байгууллаа
Мэдээ

Сургуулийн захирлуудтай хариуцлагын гэрээ байгууллаа

Эрхэм админBy Эрхэм админ09/30/2022Updated:10/05/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай гурвалсан хариуцлагын гэрээ байгууллаа.

Аймгийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын байдлаар нийт 596 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 94.1 хувиар өссөн байна. Үүнээс насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77.8 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм. Тиймээс сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү гурвалсан гэрээг байгуулж байна.

Хариуцлагын гэрээнд аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хүлээх үүргийг тодорхой заажээ. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиуд хүүхэд хамгааллын багийн ахлагчтай байх, сургуулийн ойр орчим, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих,  сурагчдын эрх зөрчигдөхгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр тусжээ. Мөн хүүхдийг бүх төрлийн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин, тоглоомын талбай зэрэгт үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж, эрсдэлийг бууруулах, сурагчдын насны онцлогт тохируулан тодорхой сэдвээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, сурагчдыг эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх, багш ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг сургуулийн зүгээс авах юм.
Мөн цагдаагийн байгууллага нь сургуулийн гадна, доторх орчинд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдэгдэл, шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавих, сургуулийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, сургууль дээр зохион байгуулагдаж буй урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг ажлуудыг хийнэ.

Түүнчлэн ГХУСАЗСЗ гэрээний биелэлтэд хяналт тавих, шалгалт хийх, талуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, ажлыг нэгтгэн зохицуулах, “School police” эргүүлийн ажлыг хийхэд шаардлагатай хувцас, хэрэгслийг олгох ажлыг зохион байгуулах зэрэг зүйлс гэрээнд тусжээ.

 

Орхон ИТХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.