Өөрсдийгөө эх орончид гэж нэрлэдэг “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагынхан дуулиан шуугианаараа байнга олны анхаарлыг татдаг. Тэгвэл тэд саяхан нэгэн орчуулагч хийдэг эмэгтэй рүү цахим захидал явуулж, мөрдөн мөшгөдөг талаараа сануулж заналхийлсэн байна.
Энэ тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа онцлоод “Орчуулагч хийдэг эмэгтэй рүү Босоо хөх монгол бүлгэмээс ийм мэссэж явуулж. Хүн заналхийлж, айлган сүрдүүлэх, мөрдөж мөшгөх эрх тэдэнд бий юу. Бараг шантааж хийгээд байгаам уу” хэмээн бичжээ.