“Хас банкны теллер харилцагчийнхаа данснаас 120 сая төгрөг, банкнаасаа 50 сая төгрөг ХУЛГАЙЛЖЭЭ”нийтлэлийг бид өмнө нь хүргэсэн.
Уг нийтлэлтэй холбоотойгоор мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Хас банкнаас тодруулга авах гэсэн боловч мэдээлэл өгөөгүй юм.
Харин худлаа мэдээлэл түгээсэн гэх асуудлаар биднийг сүрдүүлэхийг завдав. Иймд бид баримт нотолгоотой мэдээллийг уншигчдадаа хүргэсэн гэдгээ батлаж СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,*******, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
Улсын яллагч Д.Д
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т
Шүүгдэгч Б.Б нар оролцсон эрүүгийн 2209000000601 дугаартай хэргийг энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,*******,*******,*******,*******,,, ам бүл 2,,,,, З овогт Б-ы Б
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил эрхэлж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тус салбарын тооцооны касснаас бэлнээр нийт 55.376.970 төгрөг, мөн022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр харилцагч Л.Т-гийн “Хас” банкинд эзэмшдэг 5001476576 тоот данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 120.000.700 төгрөгийг өөрийн төрсөн ах Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данс руу шилжүүлэн авч “бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгө”-ийг хувьдаа завшиж, байгууллагад их хэмжээний хохирол буюу нийт 175.377.670 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Алдсан мөнгөө буцааж авах гэж нэмж мөнгө оруулаад алдсан. Хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй…Дээд лигийн 1 тэмцээндөөс 1.000.000 төгрөгийн ханшаар тоглодог. Мөн дээд лигт 10.000.000 сая төгрөгөөр гэрээ хийх гэж байгаа байгаа,, туслахаа илэрхийлсэн…” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр дотоод аудитын газраас гэнэтийн хяналт шалгалтыг хийсэн бөгөөд дээрх шалгалтаар түүний гэм буруутай үйлдлийг илрүүлсэн. Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийн талаар Б.Б-с тодруулга авахад тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Түүний гэм бурууг харилцах дансны хуулга,, камерын бичлэг зэргээр тогтоосон. Банкнаас хууль тогтоомжийн дагуу харилцагч Т-гийн харилцах данс руу мөнгийг шилжүүлсэн. Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед манай байгууллагын ажилтантай холбогдож хохирол төлбөрөөс 5.474.000 төгрөгийг төлсөн. Бидний зүгээс түүнээс 169.903.367 төгрөгийг нэхэмжилж байна…” гэв.
Эрүүгийн 2209000000601 дугаартай хэргээс:
Хохирогч Х.Тгийн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Л.Тгийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн5-26 дугаар хуудас/,
Гэрч Б.Хын мэдүүлэг /хх-ийн9-0 дугаар хуудас/,
Гэрч М.М-гийн мэдүүлэг /хх-ийн3-34 дүгээр хуудас/,
Гэрч Э.Г-гийн мэдүүлэг /хх-ийн7-38 дүгээр хуудас/,
Гэрч Э.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Яллагдагч Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613493 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Яллагдагч Б-ы Б-ын “Хас” банкинд эзэмшдэг 5004477955 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Б-ийн Х-ын Хаан” банкинд эзэмшдэг 5048255798 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 57 дугаар хуудас/,
Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 59 дүгээр хуудас/
Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас Э-ын Г-гийн 5058356272 тоот данс руу022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 60.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 60 дугаар хуудас/,
Б-ийн Х-ын Хаан” банкинд эзэмшдэг 5048255798 тоот данснаас022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр С-ын Д-ийн
5094568353 тоот данс руу0.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Б-ийн Х-ын Хаан” банкинд эзэмшдэг 5048255798 тоот данснаас022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Н-ын Г-ы 5400369216 тоот данс руу0.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт / хх-ийн 62 дугаар хуудас/,
Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас Бэгзийн Мөнх-Эрдэнийн 5017339346 тоот данс руу022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 40.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт/хэргийн 63 дугаар хуудас/,
Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас Б-ийн Х-ын 5048255798 тоот данс руу022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 60.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данснаас П-ийн Н-ын 5302637203 тоот данс руу022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр0.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт/хэргийн 65 дугаар хуудас/,
“Хас” банкнаас022 оны 03 дугаар сарын1-ний өдөр хийсэн хяналт шалгалтын /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл,,
“Хас” банкны харилцагч Л.Т-гийн данснаас 120.000.000 төгрөгийг гаргаж авсан талаарх төлбөрийн баримт /хх-ийн 89-92 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Б-ын “…Би эрүүгийн хэрэг үүсгэж,, хүсэлт байхгүй. …Би нийт 176.000.000 төгрөгийн хохирол учруулснаасийг өгсөн. Өөр төлсөн мөнгө байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
“Хас” банкны Хүний нөөц хариуцсан захирлын021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/670 дугаартай “Б.Б-ыг дадлагажуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар, мөн021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/1020 дугаартай “Б.Б-ыг албан тушаалд жинхлэн, шилүүлэн ажиллах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 118 дугаар хуудас/,
“Хас” банкны хариуцсан захирлын022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6/383 дугаартай “хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” тушаалын хуулбар /хх-ийн 119-120 дугаар хуудас/,
Б.Б-тай021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 121-122 дугаар хуудас/,
Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 125-132 дугаар хуудас/,
Б.Б-тай байгуулсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний хуулбар /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Цахим банкны үйлчилгээний үйл ажиллагааны журам батлах тухай “Хас” банкны захирлын тушаал, холбогдох журам /хэргийн 135-206 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Хохирол төлсөн талаарх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай,,, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил эрхэлж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тус салбарын тооцооны касснаас бэлнээр нийт 55.376.970 төгрөг, мөн022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр харилцагч Л.Т-гийн “Хас” банкинд эзэмшдэг 5001476576 тоот данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 120.000.700 төгрөгийг өөрийн төрсөн ах Б-ы Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данс руу шилжүүлэн авч “бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгө”-ийг хувьдаа завшиж, байгууллагад их хэмжээний хохирол буюу нийт 175.377.670 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримтууд нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.Т-гийн “…2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Хас” банкны******* дүүрэгт байрлах “Түшиг” салбараас хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд энэ хүрээнд теллер Б нь 175.376.970 төгрөгийг хууль бусаар завшсан үйлдэл илэрсэн. Тус банкны харилцагч Л.Т-гийн 5001476576 тоот хугацаагүй хадгаламжийн.данснаас түүнийг өөрөө байж байгаад авсан мэтээр банк хоорондын гүйлгээгээр өөрийн ах Б-ын “Хаан” банкинд эзэмшдэг 5890613482 тоот данс руу удаагийн үйлдлээр 120.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн өөрийн хариуцдаг кассаас нийт 55.376.970 төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогдсон. Энэ үйлдлээ022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үргэлжилсэн үйлдлээр авсан байсан…” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Т-гийн “…Би “Хас” банкны хугацаагүй хадгаламжийн дансыг сүүлийн 10 жилийн хугацаанд ашиглаж байна. Өөрийн хувиараа бизнес хийж олсон мөнгөө зарим тохиолдолд тус дансанд хийж хадгалдаг. Одоогоор миний дансанд 122.936.912 төгрөг байгаа. Би тухайн үед данснаас зарлага гарсныг мэдээгүй ба миний 99189600 дугаарын гар утас руу “Хас” банкны мэргэжилтэн гэх эмэгтэй залгаад “таны данснаас удаагийн гүйлгээгээр 120.000.000 төгрөг гарч,, буцаагаад залруулаад хийсэн” гэж мэдэгдсэн. Надад гомдол, санал байхгүй. Би банкнаас мөнгийг буцаагаад тэр даруй авсан…” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ын “…Манай төрсөн дүү Б нь миний “Хаан” банкны 5890613482 тоот дансанд022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр удаа, нийт 120.000.000 төгрөг хийсэн. Тус мөнгийг Б надад хэлэхдээ “хүнээс хүүтэй мөнгө зээлсэн юм” гэж тайлбарлаж байсан. Тухайн мөнгийг эхний 60.000.000 төгрөг нь Л.Т гэх хүнээс орж ирсэн ба тус мөнгийг Баттулгын хэлсний дагуу “1хЬеt” бооцоот тоглоомын данс цэнэглэдэг “Эрхэс” гэх хүний 5058356272 тоот данс руу бүгдийг нь шилжүүлсэн. Гэвч Эрхэс гэдэг хүн нь буцаалт гэх утгаар буцааж мөнгийг шилжүүлсэн. Б надад тайлбарлахдаа данс цэнэглүүлэгч нь зөвхөн өөрийн данснаас өөрийн хаягаа цэнэглэдэг болохоор буцаасан байна гэж тайлбарласан. Тэр үед би өөрийн найз Х-ын “Хаан” банкны 5048255798 тоот данс руу 120.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тус өдрөө 12 цагийн орчимд Л.Т гэх хүнээс дахин 60.000.000 төгрөг орж ирснийг Баттулгын хэлсний дагуу 40.000.000 төгрөгийг нь 5017339346 тоот данс руу шилжүүлсэн. Харин0.000.000 төгрөгийг нь 5302637203 тоот данс руу шилжүүлсэн. …Би дүүгийнхээ алдсан мөнгийг олох зорилгоор өөрийн хамаатнуудаас мөнгө асуухад өгөх хүн олдоогүй.022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б надад хэлэхдээ “хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаа” гэж хэлээд миний данс руу мөнгө хийгээд буцааж өөр данс руу шилжүүлсэн…” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Х-ын “…Манай найз Б-ын төрсөн дүү Б нь их хэмжээний өрөнд ороод “хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаа, тэр мөнгөөрөө “1хЬеt” гэх олон улсын бооцоот тоглоомын сайтад тоглоод алдсан мөнгөө нөхөж авах гэж байгаа учраас өөрийнх нь данс болохгүй байна” гэж хэлээд миний дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус мөнгөний0.000.000 төгрөгийг нь “Хаан” банкны 5094568353 тоот дансанд шилжүүлж “1хЬеt”-ийн дансыг цэнэглэсэн. Мөн0.000.000 төгрөгийг нь 5400369216 тоот данс руу шилжүүлж “1хЬеt”-ийн дансыг цэнэглэсэн. Гэвч удалгүй Б залгаад хүнээс зээлж, цэнэглэсэн мөнгө болох 60.000.000 төгрөгөө бүгдийг нь алдсан талаараа хэлсэн…” гэх мэдүүлэг,
Гэрч М.Мгийн “…2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б.Б нь надад хэлэхдээ “…“Хаан” банкны карт байна уу, мөнгө шилжүүлээд өгье” гэж асуухаар нь би өөрийн “Хаан” банкны 5037641447 тоот дансыг бүхий картаа өгсөн Би тухайн картаа тогтмол ашигладаггүй тул хэдэн төгрөгийн орлого зарлага хийснийг тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ одоо утсан дээрээ интернет банкаар харахад022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 1.220.000 төгрөг хийгээд 1.599.500 төгрөгийг “Хаан” банкны 5890613493 тоот данс руу шилжүүлсэн байна. Мөн 1.980.000 төгрөгийн орлого хийгээд тус мөнгийг 5890613493 тоот данс руу дахин шилжүүлсэн байна…” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Ггийн “…Би бөгөөд олон улсын “1хbеt” гэх нэртэй бооцоот мөрийтэй тоглоомын сайтад агент /гадаад улс руу мөнгөн гуйвуулга хийдэг/ хийдэг. Тус ажлыг022 оны 02 дугаар сараас хойш фейсбүүк хуудсанд “Эрхэс одод” гэх хаягаар хүмүүстэй харилцаж, улмаар гүйлгээг өөрийн “Хаан” банкны 5058356272 тоот дансаар хийдэг. Б гэдэг хүн нийт4 удаагийн орлого,,,,,,,,,,022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Хаан” банкны 5890613493 тоот данснаас 1.580.000 төгрөг,, 11 цаг29 минутад “Хаан” банкны 537641447 тоот данснаас, 15 цаг 11 минутад “Хаан” банкны 5890613493 тоот данснаас.000.000 төгрөг,,,022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Хаан” банкны 5890613493 тоот данснаас 850.000 төгрөг,2 цаг4 минутад “Хаан” банкны АТМ-ээс 5916031591 тоот данснаас 15.960.000 төгрөгийн орлого хийгдсэн.022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Хас” банкны 5004377955 тоот данснаас80.000 төгрөгийн орлого,022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Хаан” банкны 5048255798 тоот данснаас.100.000 төгрөгийн орлого,022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Хаан” банкны 5890613482 тоот данснаас 60.000.0000 төгрөгийн орлого тус тус хийсэн боловч сүүлийн 60.000.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Учир нь дансны нэр нь өөр хүний нэр дээр байсан учраас буцаалт гэх утгаар шилжүүлсэн…” гэх мэдүүлэг,
Гэрч С.Д-гийн “…Би бөгөөд олон улсын “1хbеt” гэх нэртэй бооцоот мөрийтэй тоглоомын сайтад агент /гадаад улс руу мөнгөн гуйвуулга хийдэг/хийдэг. Тус ажлыг021 оны 12 дугаар сараас хойш фейсбүүк хуудсанд “0091×601” гэх хаягаар хүмүүстэй харилцаж, улмаар гүйлгээг өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг 5094568353 тоот дансаар хийдэг. Б гэх хүн022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 цаг 17 минутын үед0.000.000 төгрөгийн орлого хийсэн…” гэх мэдүүлэг,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б нь021 оны 10 сарын 03-ны өдрийн Б/1020 дугаартай захирлын тушаалаар021 оны 09 дүгээр сарын9-ны өдрөөс ХАС банкны Түшиг салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд томилогдон,022 оны 04 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь ХАС банкны захирлын тушаалын хуулбар баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрт олгогдсон албан тушаалын байдлаа гэмт хэрэг үйлдэхэд давуу тал болгон ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай,, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хохирол төлбөр бусад асуудлын талаар:
Хас банк нь шүүгдэгч Б.Бд авлага үүсгэж022.03.14-ны өдрөөс022.05.30 хүртэл хугацаанд 5.474.302.16 /таван сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гурван зуун хоёр/ төгрөг төлүүлсэн болох нь ХАС банкны дансны хуулга баримтаар тогтоогдсон тул дээрх мөнгийг шүүгдэгчийн төлөх төлбөрөөс хасаж тооцон,, “Хас банк”-ны хууль ёсны төлөөлөгч Х.Т-д олгохоор шийдвэрлэв.
Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэх асуудал цөөнгүй гарч байгаатай холбогдуулан тухайн гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж,, хяналт шалгалтыг сайжруулах тал холбогдох байгууллага /ХАС банк/ анхаарал хандуулах шаардлагатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг,,, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх хуралдаанд оролцсонаас шүүгдэгч Б.Б-д /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын санал гаргасан ба хууль ёсны төлөөлөгчөөс оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүх Б.Бд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,, хор уршгийн, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,,, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,,,, 4. 6.6,6.76.8,6.10,6.13,7.1,7.2,8.1,8.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З х овогт Б-ы Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн.4 дахь хэсэгт тус
тус зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 169.903.367 /нэг зуун жаран есөн сая есөн зуун гурван мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, Хас банкны хууль ёсны төлөөлөгч Х.-Тд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ,, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,,,,,,, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан,, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.