Урлагийн бүсгүйчүүдээс ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа сайхан бүсгүйчүүдийн нэг бол Ц.Алдармаа.
Өнгөрсөн жилийн өдийд “Алтан Дорнод монгол” компанийн эзэн “Хамар” хочтой Т.Ганболдтой амрагласан гэх яриаг экс эхнэрээс нь сонсож явсан тэрбээр өдгөө олны анхаарлаас хол, нам гүмхэн амьдрах болсон байна.
Дээрх хэл ам гарахад, жүжигчин бүсгүй би Т.Ганболд гэдэг хүнийг танихгүй, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн “матрын нулимс” унагааж явсан түүхтэй. Гэвч нэр төрөө сэргээлгэхээр цагдаа шүүхэд хандах нь бүү хэл, урлаг уран сайхны ажлаа ч хийхгүй, нөхдийнхөө шинэ уран бүтээлийн нээлтэнд ч үл харагдах болжээ.