Монголын кино урлагт өнгөлж яваа уран бүтээлчид бол Фантастикийнхан. Шинэ уран бүтээлээрээ монгол киночдын дунд жишиг тогтоож, кино зохиол, зураг авалт, өнгө шүүлт, ур чадвараараа ахисан түвшинд гарсан гэдгээ батласан тэд шинэ үеийн “Зура”-чдад уран бүтээлээ үзүүлсэн байна.
Зура гэдэг нь сансакритаар ДАЙЧИН гэсэн утгатай үг юм. Тэд өчигдөр уг бүтээлээ ирээдүйд хүчний байгууллагад зүтгэх Батлан хамгаалахын их сургууль, Цагдаагийн академийн сонсогч оюутнуудад үзүүлж, оюуны мэлмийг нь тэлж, үндэсний үзлийг нь дэлгэрүүлсэн байна.