Сошиал инфльюсерүүд дундаа хамгийн өнгөлөг, олон дагагчтай бүсгүйчүүдийн нэг бол МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа. Бага хүүгээ төрүүлээд “Бэлэг” контентийг үүсгэн байгуулж, түүгээрээ олон хүнийг баярлуулан, олон дагагчтай болсон тэрбээр их хотын чинээлэг, халуухан бүсгүйчүүдийн нэг.
Өөрийнхөө өнөөгийн амжилтыг дуучин нөхрөөсөө үүдэлтэй гэдэг тэрбээр өдгөө халуун дулаан орон руу хоёр хүүгээ аван, амарч зугаалахаар явж буйгаа цахим хуудаснаа онцолжээ.
Энэ тухайгаа тэрбээр “Өмнө нь гар тээшээ түрээд гадаад орон зорьдог байлаа. Энэ удаад хоёр хүүгээ хөтлөөд явж байна” хэмээн онцолсон байна.
Нэвтрүүлэгч бүсгүйн хувьд өөрийн олсон орлогоноосоо үнэнчээр татвар төлдөг гэдгээ илэрхийлдэг. Тэрбээр нэг бус удаа Нийслэлийн шилдэг татвар төлөгч болж байсан түүхтэй.