Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

    05/21/2025

    Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

    05/21/2025

    Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

    05/21/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Бурхан урлаач Д.Ухаанзаяа мэдэгдэл гаргалаа
Папарацци

Бурхан урлаач Д.Ухаанзаяа мэдэгдэл гаргалаа

Эрхэм админBy Эрхэм админ10/11/20221 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МЭДЭГДЭЛ

Хаанаас эх авсан нь тодорхойгүй, эрээ цээргүй гүтгэлэг доромжлол агуулсан “Анти хорни тос, Гандангийн лам нараас гаргаж авав” гэсэн зурвас бүхий зураг, нийтлэл 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цахим сүлжээнд идэвхтэй байршиж, Enktsetseg Erdenebileg гэх хаяг нэмэн дэлгэрүүлж, Гавж Нямсамбуу ламтантай харьцуулан, олон нийтийн сүлжээнд байршуулж миний нэр төрд ноцтойгоор халдлаа.
Бурхан урлаач Д.Ухаанзаяа миний бие Бурхан урлал, Буддын гүн ухаан судлалаар шашны дээд сургуулийг төгсөж, энэ чиглэлээр олон ховор судрыг цуглуулж, эрдэмт багш нар хийгээд буяны садан, номын нөхдийн хамтаар эх хэлнээ орчуулан ном болгон туурвисны зэрэгцээ цуврал лекц зохион байгуулж, сүсэгтэн олондоо хүргэсээр ирсэн билээ.
Тодруулбал, өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Бурхны сургаал, хүмүүний аж төрөх ёсон”, “Ханийн тэнгэр, үрийн буян”, “Хийморь 13”, “Үйлийн үр ба мөнх бус”, “Эцэг эхийн ачийг хариулахуй”, “Сэтгэл ариусвал буян хурахуй”, “Бүүвэйн дуутай бурхан ижий”, “Лусын ээл ба хорлол”, “Зүүдээ ухаарахуй”, “Ад донгийн хорлолыг буцаахуй” зэрэг олон номыг бүтээж, цуврал лекцийг зохион байгуулж сүсэгтэн олныхоо оюуны гэгээрэлд өргөн барьсан юм. Түүнчлэн ил, далд олон хэлбэрээр ужиг өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд чадах хэмжээндээ тус болсоор ирсэн бөгөөд номын хүний ариун ёсоор ямагт даруу байхыг эрмэлзэн хичээсээр ирсэн буй за.
Цөвүүн цагийн эхлэл болсон энэ хүнд бэрх үед нийтийн буян доройтож, хилэнцэт үйл бодол ихээхэн дэлгэрч, аливаа зан үйлийн чанад нууцыг эс мэдсэнээс мухар сүсэгт автаж, улмаар тэсэхүйеэ бэрх уналууд ар, араасаа үргэлжилсээр байна.
Бурхны үнэнч шавь, өчүүхэн би бээр дээрх унал доройтлыг даван туулахын тухайтад хичээнгүйлэн зүтгэсээр ирсэн ба, цаашид ч хичээнгүйлэн зүтгэхээ илэрхийлэхийн ялдам дор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр тархаж буй худал, гүтгэлгийн шинжтэй элдэв мэдээллүүдийг ямагт тэвчин өнгөрүүлснээ тэмдэглэн хэлье.
Гэвч ганц намайг гутаагаад зогсохгүй, буяны замаар замнаж буй Гандангийн олон мянган эгэл буянтан хуврагуудыг хамруулсан нэн гутамшигт утгатай, сэтгэл эмзэглүүлэм үг хэллэгтэй зургийг олон нийтийн сүлжээнд өчигдөрхөн байршуулсныг олон шавь нар маань надад мэдэгдлээ. Тус зураг нь үнэний өчүүхэн ч хувьгүй, ядруухан эвлүүлэг төдий ч, буян номын үйл хэрэгт хичээн шамддаг олон шавь нарын сэтгэлийг эмзэглүүлсэн учир энэхүү мэдэгдлийг хийж байна. Түүнчлэн надтай нэг ч удаа уулзаж, үг сольж байгаагүй хэн нэгэн олон нийтийн сүлжээнд байршуулсан нь намайг маш ихээр гайхшрууллаа.
Дуртай газраасаа хэнтэй, хаанаас ч харилцах боломжийг олгосон цахим сүлжээний дутагдалтай талыг овжноор ашиглаж, миний хууль ёсны нэр төрд бүдүүлгээр халдаж, хуурамч мэдээлэл түгээсээ энэхүү үйлдлийг хуулийн байгууллагад албан ёсоор шилжүүлсэн ба, асуудлын гол шалтгаан болсон уг зургийг хэн гэгч этгээд, ямар санаа зорилгоор бүтээснийг тодруулан, үнэн мөнийг тогтооно гэдэгт гүнээ итгэж байна.
Бурхан урлаач Д.Ухаанзаяа миний бие ямарваа нэгэн нам, улс төрийн байгууллагад харьяалагддаггүй бөгөөд зөвхөн түмэн олондоо бурхны сургаалыг дээдлэн хүндэтгэж, мартагдсан ёс уламжлалаа сэргээн, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг бурхны үнэнч шавь, эгэл сүсэгтэн билээ.
ЖИЧ: ШАР ТОС БАРЬЖ БУЙ УГ ЗУРАГ НЬ 6 ЖИЛИЙН ӨМНӨ ТЕСО КОРПОРАЦААС ОЛОНД ТАНИУЛАХ ҮЙЛСЭД НЬ ДЭМЖЛЭГ БОЛООЧ ХЭМЭЭН НАДАД САНАЛ ТАВЬСНЫ ДАГУУ АВХУУЛСАН ЗУРАГ БӨГӨӨД ЯМАР МИНИЙ ҮЙЛДВЭРЛЭСЭН, ЗАРЖ БОРЛУУЛДАГ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БИШ БОЛНО.
БУРХАН УРЛААЧ, БУДДЫН ГҮН УХААН СУДЛААЧ
Д. УХААНЗАЯА
2022.10.10

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

1 сэтгэгдэл

  1. хийсэн хүнийг нь шүүхэд өг on 10/11/2022 12:45

    хийсэн хүнийг нь шүүхэд өг

Сүүлд нэмэгдсэн

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Ч.АРИУНЗУЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ

05/20/2025

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй!

05/19/2025

Дуучин IU төрсөн өдрөөрөө 200 сая вонын хандив өргөжээ

05/19/2025

АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж, мэдүүлэг авчээ

05/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.