Сошиалд Цахим эмч нэрээр олны танил болоод буй Б.Баярбямба эмчийг танихгүй хүн ховор. Эрүүл мэндийн боловсролыг иргэдэд сонирхолтой мэдээлэл маягаар хүргэдэг байсан тэрбээр нэгэн нэр нөлөөтэй хамба ламбатны хүү юм.
Энэ утгаараа сүүлийн жилүүдэд иогоор хичээллэж, цагаан хоол идэх болсон тэрбээр Энэтхэгийн гэгээрэлд хүрсэн хүмүүсийн шавь болж, бясалгал хийх болсон байна. Үүнийгээ ч цахим хуудаснаа мэдээлсээр буй.
Б.Баярбямба эмчийн хувьд анхлан бүсгүйчүүдэд хэрхэн эрүүлээр турахыг зааварлаж байсан бол өдгөө хэрхэн өөрийн энергээрээ гэгээрэлд хүрэхийг зааварлах болсон гэнэ шүү.