Хоол хийх авьяасаа брэнд болгосон тогооч Г.Тэнгисийг танихгүй хүн ховор. Монгол дахь Итали хоолны тогооч нарын холбооны гишүүн гэгддэг тэрбээр Италид тогоочийн боловсрол эзэмшсэн гэдэг.
Тэрбээр Богд хааны ордон музейд болсон “Ордны намар” арга хэмжээний үеэр ирсэн 300 орчим зочдод гарын зоогоо бэлдэж хийн үйлчилжээ. Тус арга хэмжээнд Г.Тэнгис тогоочийн 300 хүнийг хооллох тогоог манай папараци дуран онцлон буулгалаа.
Тогооч Г.Тэнгисийн хувьд рестораны бизнест чамгүй амжилттай өрсөлдөж яваа нэгэн. Хар багын л санаанаас зохион элдэв хоол хийн хоёр дүүгээ дайлдаг байсан мань эр өөрийн сургалтын төвөө ч нээж байсан сүүхэйтэй нэгэн. Мань хүнийг тогооч гэдгээр нь монголчууд андахгүй ч хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн ууган ач гэдгийг тэр бүр мэдэхгүй.
Тэр утгаараа эрхэм тогоочтой Богд хааны ордон музей салашгүй холбоотой. Тогооч Г.Тэнгис өвөөгийнхөө талаар ярихдаа “Богд хааны өргөмөл хүү, Дондогдулам хатны өвөр дээр өссөн гэсэн. 18 настайдаа анх одон авч байсан. Мундаг мэдлэгтэй хvн байсан. Хоёр хүүтэй. Том хүү Эрдэнэбаатар нь Соёл урлагийн их сургуульд багш, бага хүү Галбаатар нь миний аав” гэсэн. Өвөөгийн эрх хүү багаасаа төгөлдөр хууртай нөхөрлөн урлагт татагдсан ч авьяас дутсанаас ч тэр үү энэ мэргэжлийг сонгоогүй гэдэг. Хөгжим бүжгийн дунд сургуульд хүртэл шалгуулсан ч тэнцээгүй гэдэг.