Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Ордоор шинжихүй: Бүсгүй та юугаараа онцгой вэ?
Зөвөлгөө

Ордоор шинжихүй: Бүсгүй та юугаараа онцгой вэ?

admin123By admin12312/21/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email


Эмэгтэй хүний хүч нь түүний сул, эмзэг занд оршдог гэж ярьдаг билээ. Зөвхөн нэг үг, үйлдэл, харцаар эмэгтэй хүн хамгийн хүчтэй эр хүнийг ч өөрийн болгож чаддаг. Харин бүсгүй хүн бүрт орших энэ чадвар таны ордоос хамаарч өөр өөр байдаг гэнэ шүү. Та өөрийн төрсөн ордны зурхайг харж таны ямар зан таныг онцгой болгодог гэдгийг мэдээрэй.

Хонь

Хонины ордны хүч бол зорилготой, тууштай байдал. Эмэгтэй хонь өөрийн өмнө том зорилго тавьж чаддаг. Саад тотгор тохиолдсон ч хамаа байхгүй, заавал зорилгодоо хүрдэг. Тэдний өмнө өндөр хэрэм боссон ч хэзээ нэгэн цагт заавал тэр хэрмийг нураах болно. Хонины ордны эмэгтэйчүүд энэ ханыг заавал нураах ёстойгоо мэддэг бөгөөд бууж өгөх нь сул дорой хулчгаруудын хийдэг зүйл гэж боддог юм.

Үхэр

Үхрийн ордны хүч бол урам сэтгэмж. Бүгд л бодит ертөнцөд сайн төсөөлөлтэй байх нь ашиггүй зүйл гэж боддог. Гэвч энэ худал юм. Үнэн хэрэгтээ эмэгтэй үхэрнүүд маш ухаантай бөгөөд хүчтэй. Тэд жижиг асуудлыг хялбархан шийдэж чаддаг. Хэрэв тэдний замд гай тотгор учирвал хүн болгонд дэлгээд байдаггүй дотоод төсөөллийн ертөнц рүүгээ “зугтаачихдаг”. Харин түүнийг эргэн гарч ирэхэд асуудлыг шийдэх нь хамаагүй хялбар ажил болсон байдаг.

Ихэр

Ихрийн хүч бол харилцах чадвар. Энэ ордныхон хүнтэй холбоо тогтоохдоо маш чадварлаг. Тэд хүмүүсийг яг л хүүхэлдэйгээр тоглож буй мэт удирдаж чаддаг. Ихрийн ордныхон ийм маягаар бусадтай ярилцахдаа тэдний бүх нууцыг мэдэж чаддаг. Энэ нь тэдний нийтийн болон хувийн амьдралд ихээхэн тус болдог юм.

Мэлхий

Мэлхийн ордны хүч бол бусдыг ойлгодог чадвар. Бусдыг хараад л юу болсныг нь мэдэрч тэднийг ойлгож, цуг шаналж, зовлонг нь мэдэрч чаддаг. Тиймээс бусдын маш сайн найз, сонсогч байж чадах нь лавтай. Мэлхийн ордны бүсгүйчүүд бусадтай гүн харилцаа тогтоож чаддаг.

Арслан

Арслангийн ордны хүч бол эр зориг. Тэдэнд айдас гэх ойлголт байдаггүй учир тэд үргэлж хамгийн ухаантай (ойр орчимд илүү ухаантай нэгэн байх нь хамаагүй), хамгийн үзэсгэлэнтэй (тэд ямар харагдах нь хамаагүй) нэг үгээр тэд бол Хатад! Тиймээс бүгдийг айж сууж байхад арслан зориглон ирж эхний байруудыг эзэлдэг.

Охин

Охины ордны хүч бол логик болон уран ухаан. Охиныхон үргэлж л нөхцөл байдлыг хэрхэн сайнаар эргүүлэх вэ гэж бодолд орж явдаг хүмүүс. Тэд гарах үр дагавар, сайн муу талуудыг маш чадварлаг тооцдог. Тэр бие дааж асуудлаа шийдэх дуртай тул таныг өөрийн хэрэгт нь хошуу дүрэхэд дургүй л байх болов уу.

Жинлүүр

Жинлүүрийн ордны хүч бол сэтгэл булаах чадвар. Хамгийн хатуу зантай хуульч, ааштай нягтлан бодогч, хичээлийн эрхлэгч хэн ч байсан бай өхөөрдөм сэтгэл татсан нэгэн байж чаддаг. Эрчүүд тэдний хажууд өөрсдийгөө яг л баатар мэтээр мэдэрдэг. Хүмүүс жинлүүрийн ордны бүсгүйн хажууд байхдаа өөртөө итгэлтэй байж өөрийнхөөрөө байж чаддаг.

Хилэнц

Хилэнцийн ордны хүч бол бусдыг өөртөө татах чадвар. Бусдыг яг л соронз мэт татахад тэднээс ямар ч хүч шаардахгүй. Энэ бүгд цаанаасаа л болчихдог. Гэхдээ хилэнцийн ордныхонд сонгогдож шилэгдсэн хүмүүс л таалагддаг тул олон хүн харамсаж үлддэг. Харин олон хүн өөрөөс нь болж зүрх нь шархалсан гэдгийг хилэнцийн ордны бүсгүйчүүд мэддэг ч үгүй.

Нум

Нумын ордны хүч бол өөдрөг зан. Яг л долоон голтой гэсэн үг. Эргэн тойрныг цунами нөмрөн авч байхад нумын ордныхон байрандаа зогсож л байна. Амьдралд ямар ч гай тотгор тохиолдсон бай нумын ордныхон “Өөдрөг сэтгэлгээ” гэсэн бөх цайзандаа оршин сууж байх болно.

Матар

Матрын ордны хүч бол хөдөлмөрч зан. Бусад хүмүүс ажилдаа дарагдан замаасаа бууж өгөх бол матрын ордны бүсгүйчүүд огт шантрахгүй, ядарсан дүр эсгэхгүй ажилласаар л байх болно. Матрын ордныхон яг л эрчим хүчний эх үүсвэр мэт л байх бөгөөд “Хийх ёстойгоо л хий” гэсэн дүрэм доор ажилладаг хүмүүс байдаг.

Хумх

Хумхын ордны хүч бол өвөрмөц сэтгэлгээ. Олон хүнд нь энэ зан нь содон, бүр гаж санагдаж магадгүй. Зарим хүмүүс тэднийг газар дээр амьдрагч бус үүлээр хөвөгч нэгэн ч гэж дүгнэдэг. Гэвч тэдний буруу юм. Аливаа асуудал тулгарахад хумхын ордны бүсгүйчүүд ямар нэгэн байдлаар гарц заавал олдог. Цор ганц ч биш бүр хэд хэдэн шийдэл олж асуудлаас хөнгөхөн мултрах чадвар тэдэнд бий.

Загас

Загасны ордны хүч бол зөн билиг. Загас усыг мэдэрдэг шиг энэ ордны эмэгтэйчүүд дэлхийг мэдэрдэг. Хэний ч анзаараагүй нарийн зүйлсийг тэд анхаарч чаддаг. Гэхдээ тэд үүнийгээ бусадтай дэлгэх тийм ч дуртай биш. Мэдрэх мэдрэмж, аюулаас сэрэмжлэх сонор зэрэг нь тэднийг олон зүйлсээс хамгаалж чадна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.