Хэл шинжлэл, сэтгүүлзүйн салбараас төрсөн цөөн докторуудын нэг бол МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид. Өөрийн үндсэн мэргэжлээс гадна үүх түүх, уламжлалт ухаан, үндэсний өв соёлын талаар багагүй мэдлэгтэй тэрбээр хувцас загварын түүхийн мэдлэг арвинтай нэгэн.
Учир нь түүний гэргий удмын сайн үйлчин бөгөөд өдгөө “Уран гоёл урлан” гэх үндэсний дээл хувцасны салоныг ажлуулдаг. Энэ чиглэлээр багагүй судалгаа хийж, үйл урладаг тэрбээр мөн л нөхрийнхөө ижил хэл судлалын мэргэжилтэй нэгэн гэсэн.
Тэгвэл өдгөө Богд хааны ордон музейн хамт олон СГЗ Б.Галааридын гэргийн “Уран гоёл урлан” салоноор бүхий л хувцас хэрэглэлээ хийлгэдэг гэнэ лээ.
Тус салоноор олны танил хүмүүс нэлээд үйлчлүүлдэг, оёдол мэддэг хүмүүст хийц чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн газар ажээ. Үндэсний дээл, цамц, өмд урлахаас гадна үндэсний хувцасны онцлог шингээсэн орчин үеийн хувцас бас хийдэг гэдгээрээ онцгойрдог. Мөн эртний хувцас судалж, сэргээн урладаг бөгөөд хамгийн сүүлд Дондогдулам хатны нэг хантаазыг дуурайлган урласан байдаг.