Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөтлөгч Б.Цэцэгсайханы тэвчээрийг экс нөхөр нь барж явна
Папарацци

Хөтлөгч Б.Цэцэгсайханы тэвчээрийг экс нөхөр нь барж явна

Эрхэм админBy Эрхэм админ10/15/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нэгэн цагт UBS телевиз хэл яриа, гадаад үзэмж, оюун билгээрээ манлайлдаг залуусыг нөмөр нөөлөгтөө багтааж, хөтлөгчөөр ажлуулж байсан. Тэдний нэг бол тус телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Цэцэгсайхан.
Загварын бүсгүйчүүдээс дутахааргүй өндөр нуруу, бие хаатай явсан түүний охин энэ жил дунд сургуулийн сурагч болжээ. Тэрээр охиноо нялх байхад ааваас нь салж, ганц бие ээж болсноо өнгөрсөн жилийн өдийд зарлаж байв.

Харин өдгөө охиных нь төрсөн эцэг үр хүүхдээ тоохгүй, тэтгэмжээ өгөх нь бүү хэл зугтаж явах болсныг тэрбээр ил зарлаж, ганц бие ээж нарын томоохон төлөөлөгч болох “дух” Б.Цэцэг, дуучин Нара хоёроос тусламж эржээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Их олон жил дуугай явлаа. Их олон жил ч өөрөө чардайлаа. Би заавал гуйлгачин, өвчин идээ бээрэндээ баригдаж өрөвдүүлэн байж хүүхдийнхээ тэтгэмжийг авах ёстой юу. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд өгчих сэтгэлийн тэнхээгүй байж хауст амьдарч, land 300 захиалдаг хүнийг би яг яах ёстой вэ ганц бие ээж нар аа. Өөрийнхөө pr, нэр нүүрээ гэх юмандаа болохоор жигтэйхэн сайн сайхан аавын дүрд тоглон, мээмнээсээ зүүгдсэн нялх үрийг минь бүлтийтэл нь урдаа бариад явдаг мөртлөө жилдээ “ганцхан удаа ш дээ бүр ганцхан удаа” үр хүүхдийнхээ төлөө сургууль соёлд нь анхаараад төлбөрийг нь төлөөд өгчих “чадамжгүй биш” зүгээр л төлөөд өгчихье гэсэн сэтгэлийн тэнхээгүй хүн ард олныхоо төлөө юм хийж чадах уу? Анх надад байтугай ээжид минь өдөр бүр цэцэг бэлэг хүргэлт явуулан, орсон гишгэсэн газарт минь цэцгийн дэлбээ дэвсэн, уйлж дуулан, бэр гуйж авч суучихаад, үр хүүхэд өөрөө нэхэж гуйж төрүүлүүлсэн байлтай. Ингэж хүсч төрүүлсэн хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхаарах хайр энэрэл, сэтгэлийн тэнхээгүй атлаа өөрийнхөө pr, сурталчилгаандаа бүлтийтэл нь ашиглаж, өвгөрхийн цагт ганц охиноороо асруулах нэр нүүр чамд үлдэх үү. Чамаас нэг зоос ч авч салаагүй ч сайн сайхан явж байгаагаараа үргэлж чиний дахин нэг pr болж явдаг гэдгийг бүх хүн гэрчилнэ. 7 жил үгээ залгиж, ухаанаа урдаа барьж, амаа нээх бүртээ чамайг магтаж, асуудал гарах бүрт чамайг өмгөөлж ирсэн. Над шиг хоншоортой салсан эхнэр энэ бөмбөрцөгт байхгүй шүү хэн ээ.
Тэвчээр тэнэглэл хоёрт угтаа хязгаар бий.
Би цаашид хэрхэн яаж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрсөн эцгээр нь гаргуулах ёстойд тэсвэр тэвчээр минь нэгэнт тасарлаа.
Түмэн олон болон олон арван ганц бие ээжүүд минь надад туслаач.. Найзууд минь надад туслаач… Ээжүүд бид юунд буруутай юм бэ? Тэдэнд ямар өртэй юм бэ? Яагаад дандаа бид амаа хамхиж, гоё сайхан зурагныхаа ард нулимстай, нуухтай өдөр хоногуудыг гэрт орж эм, гадаа гарж эр болж үүрэх тавилантай юм бэ? Яагаад ядаж жилдээ ганц удаа сургалтын төлбөрийг нь төлөөд миний нэг ч гэсэн толгойн өвчинг нимгэлээд өгч болдоггүй юм бэ?
Тэвчээр тасарлаа. Найзууд минь надад туслаач” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.