Төрийн үйлчилгээг авахын тулд багагүй хүнд сурталтай нүүр тулгардаг талаар иргэд байнга шүүмжилдэг. Харин Төрийн үйлчилгээнийхэн гадны иргэдэд тийм хүнд суртал, дарамт шахалт үзүүлдэггүй болохыг нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Тухайн иргэн Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчилгээ авахдаа дараах байдлыг анзаарчээ.
Тэрбээр “Өчигдөр гадаадын иргэн харьяат орлоо. Бөөн хүн. Бүгд залуухан буриадууд, оросууд.Гадаадын иргэн харьяатын ажилчид их ачаалалтай хэдий ч , тээршаалгүй тайлбарлаж, хүн бүрт хүрч , монгол хэл огт мэдэхгүй хүмүүстэй нь оросоор англиар ярьж, эелдэг хурдан үйлчилж байгааг хараад бахархах сэтгэл төрөв. 2 орос залуу ” бичиг баримтаа бөөнөөрөө өгчихүү гсн чинь болно болно гд уриалгахан авчихлаа, манайхан яаж хүнд суртал үзүүлж, дээрэнгүй харьцах байсан бодлоо “гэж хоорондоо ярихыг хальт сонсоод, Москвад сахарово дахь имигрешнд ямар байдгыг эргэн санав. Энд тэндгүй өндөр саарал хурц үзүүртэй хаалт, буу шийдэмтэй харуул цагдаа эгнэсэн, нэг нэгээрээ төмрөн хаалгаар , бүх юмаа үзүүлж цүнхээ ухуулж байж , арай гэж хашаа руу нь ороод, нэг газар бөөгнөрч зогсохгүй, хурдан явахыг шаардсан зандрангуй ууртай хамгаалагч гээл эхлэдэг юм кк. За тэгээд орос хэл мэдэхгүй, эсвэл муу ярьдаг бол хүн биш шүү дээ.
Нэг үсэг алдсан байвал, бүх юм буцаагдаад , дахин 1-2 сар оочероо хүлээнэ дээ.
Дайны эсрэг, дайнд оролцохыг хүсээгүй олон хүнд Путины диктатураас гарахад тусалж, манай зүгээс авч байгаа арга хэмжээ нүдээ олжээ. Орос руу гарахгүйгээр, оюутан, ажил, хөрөнгө оруулагч гэсэн визээр монголд амьдрах зөвшөөрөл олгож байгаа юм байна” гэжээ.