Монголын улс төрд өөрийн хүч, оюунаа дайчлан явсан Ардчилсан намын тодотголтой эрхмүүдийн нэг бол Монгол Улсын гавьяат мал зүйч, “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр.
Сүүлийн хэдэн жил монголчуудаа өндгөөр тасралтгүй хангахыг эрмэлзэж яваа тэрбээр ажиллах хүчинд санаагаа чилээж буйгаа цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “Ажиллах хүчээ алдлаа шүү. Араа даагаарай. Солонгос визгүй болсон. Олон компаний ажилтнууд Солонгос явах гэж байгууллагаасаа ажил байдлын тодорхойлолт хүсэж байна. Бид Солонгос шиг цалин өгч чадахгүй болохоор тэднийг буруутгах арга алга. Эцсийн бүлэгт улс орон ажиллах хүчингүй сүйрэх вий дээ. Засаг төр Со-д визгүй зорчуулах арга хэмжээ авсаныхаа арыг даах уу? Монголчууд минь янз бүрийн шалтгаанаар шууд явчихаж чадахгүй хэдэн арван мянгаараа 15-30 хоног аялах визээ мэдүүлчээд цаашаа харлахаа хүлээж байна. Солонгос талаас визний чагт тавиагүй бол, нислэг хязгаарлагдаагүй бол долоохон хоногиин дотор ажиллах хүчээ алдах нь бодит байдал болоод байна. Ядуу улс орноосоо бид зугтаж биш бэрхшээлтэй нүүр тулж л босгоно. Визний буруу бодлогоо засаж залруулах хугацаа бол байгаа. Миний бодлоор бол төрд ажиллагсадаа зөв, ёс зүйтэй ажиллахад, залуучуудаа хөдөлмөрт, компаниудаа зөв хандлага, бүтээмжээс ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд уриалаад, өөрсдөө үлгэрлээд хамтдаа зүтгэмээр байх юм” гэв.