Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хоёр жилийн өмнө нөөцөд бүртгүүлсэн 15 хуульчийг шүүгчээр нэр дэвшүүлжээ
Папарацци

Хоёр жилийн өмнө нөөцөд бүртгүүлсэн 15 хуульчийг шүүгчээр нэр дэвшүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ10/17/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын оноогоор хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах санал Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж, анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлж тогтоол гарган хуульд заасны дагуу ийнхүү өргөн мэдүүлж буй аж.

Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дөрвөн сул орон тоонд гурав, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд долоо, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн есөн сул орон тоонд 10 хуульч нөөцөөс нэр дэвшсэн гэнэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласнаас 15 сул орон тоонд давхардсан тоогоор 20 нэр дэвшигч эрэмбэлэгдсэн юм байна.
Бидэнд олдсон мэдээллээр энэ 24 шүүгчийн сул орон тоог нөхөх шалгалтад нэр дэвшиж бүртгүүлсэн 70 гаруй хуульчаас нэг нь ч сонгон шалгаруулалтад тэнцээгүй аж.

Тиймээс хоёр жилийн өмнө шалгалт өгч тэнцээд ШЕЗ-өөс нөөцөд бүртгэсэн хүмүүсийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлжээ. Шүүхийн тухай хуулийн 34.8-д “Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан бол 34.9-д нь “Энэ хуулийн 34.8-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна” хэмээсэн.

Үүний дагуу хоёр жилийн өмнө шалгалт өгөөд нөөцөд бүртгүүлсэн хуульчдыг шүүгч болгохоор нэрийг нь Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.