Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөрөнгө оруулагчдаа залилсан “Ориентал капитал” компанийн захирлын ялыг хэвээр үлдээв
Папарацци

Хөрөнгө оруулагчдаа залилсан “Ориентал капитал” компанийн захирлын ялыг хэвээр үлдээв

Эрхэм админBy Эрхэм админ10/17/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж, өндөр ашиг өгнө хэмээн Японы иргэн Такахама Кеничигээс 5.7 тэрбум төгрөг залилан авсан гэм буруутай нь тогтоогдож анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн “Ориентал капитал” компанийн захирал О.Болд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцлээ. Тэрбээр Сингапурт амьдардаг, интернэт маркетинг болон хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг дээрх япон хүнтэй хамтарч бизнес хийх нэрээр уг мөнгийг авсан ч О.Болд нь байр, машин, газар, үл хөдлөх болгож өөртөө авсныг хууль сахиулагчид тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, О.Болд нь гадаад худалдааны чиглэлийн “Ориентал капитал” гэх компанийг Сингапурын Global Force Pte.Ltd ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа дээрх япон хүндээ “зөвшөөрөл авсан, хөрөнгө оруулалт хэрэгтэй” хэмээн нэмж мөнгө авсан аж. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр үүсгэн байгуулсан “Ориентал инвест” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан, ашигтай ажиллаж байгаа гэсэн тайлан хуурамчаар гаргуулж, хөрөнгө оруулагчдаа илгээн дахиад нэмж мөнгө авснаар нийт 5.7 тэрбум төгрөгөөр хохироосон гэнэ. Зөвхөн Такахама Кеничигээс уг мөнгийг аваад зогсохгүй түүний найз Японы иргэн Нитта Кейсүкигээс 2016-2017 оны хооронд 423 сая төгрөг мэхлэн авсан аж. Ийнхүү мэхэлж авсан мөнгөөрөө “Мерседес бенз Е200”, “Мерседес Бенз Ж-500”, “Ланд круйзер-200”, “Ниссан Силва”, “Порше 911 Каррера4с” автомашин, дөрвөн дугуйт мотоцикл, чиргүүл, “ДЦС-3” ХК-ийн дэргэд агуулах, гарааш, газар, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхон, мөн дүүрэгт “Бүрэн өргөө” ХХК-ийн барьсан орон сууцаас 21 байр нэр дээрээ шилжүүлэн авч мөнгө угаасан нь тогтоогджээ. Уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2, 17.4-2-т заасан залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшсан, 18.6-2-ын мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 30-нд О.Болдод зургаан жил хорих ял шийтгэсэн юм. Харин түүнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан нягтлан бодогч Х.Отгонцэцэгийг цагаатгасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх О.Болдод оноосон ял шийтгэл тохирсон, Х.Отгонцэцэгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.