Олон улсын “А” зэрэглэлийн наадам болох Варшавын олон улсын кино наадамд “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Д.Баттөмөр буюу олноо “багш” нэрээр алдаршсан Батаагийн бүтээсэн “Trio” уран сайхны кино сонгогдоод буй.
Тэгвэл өнөөдөр тэрбээр эх орноосоо нэр бүхий уран бүтээлчид болон хайртай гэргий, хамаг бүхний арыг даадаг лам багшаа дагуулан явж буйгаа цахим хуудаснаа онцолжээ.
Түүний лам багшийн хувьд “Тарвалин” хийдийн хамба лам Ариунболд юм. Тэд сүүлийн таван жил багш шавийн барилдлага барилцсан гэнэ лээ. Энэ утгаараа хэн хэнийхээ зохион байгуулж буй үйл ажиллагаа, уран бүтээлд өөр өөрийн тус дэмээ үзүүлдэг аж.
Жүжигчин Батаа өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн кино урлагийн олимпиудын нэг болох Варшавын 38 дахь олон улсын фильм фестивальд Трио УСК медалийн төлөө оролцоод ирье” гэжээ.

