Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Арга заль, амбицаараа алдартай Ш.Адьшаа гишүүн
Папарацци

Арга заль, амбицаараа алдартай Ш.Адьшаа гишүүн

Эрхэм админBy Эрхэм админ10/19/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын танхимд сөрөг хүчин болж сууж буй цөөн гишүүдийн нэг бол АН-ын харьяат, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд хуульч мэргэжилтэй, ажлын гараагаа Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагчаар эхлүүлж байсан ч бизнесийн салбарт хүч үзэж явсан нэгэн. Түүнийг “гаалийн” гэх тодотголоор нь хүмүүс илүү сайн мэднэ. Тэрбээр Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга гээд багагүй хугацаанд ажилласан. Намтрыг нь сөхвөл бизнесийн салбартаа илүү анхаарлаа хандуулж, улстөрчдийн зөвлөхийн ажлыг олон удаа хийж байсан.


Гишүүн болохынхоо өмнө тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад Ардчилсан намаасаа эрх авч, Ховд нутгаа зорьж, ялалт байгуулсан. Түүгээр ч зогсохгүй Ховд аймгийн Засаг дарга, Зам тээврийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Ш.Адьшаагийн хувьд МАН-ын гишүүн байсан бөгөөд 2012 онд нам нь мандат өгөөгүй учир Ховд аймагтаа бие даан нэр дэвшиж, намынхандаа “шавар хаасан” гэдэг. Ийн намдаа гомдсон тэрбээр Ардчилсан намд элсч, тус намаас хэд хэдэн удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн байдаг. Улс төрийн хүрээнд ч түүнийг УИХ-ын гишүүний сэнтийд тухлах урт холын хүслээ энэ удаад биелүүлсэн гэж ярих нь ч бий. УИХ-ын сонгуулийн чимээнээр нутгаа усалж, тойргоо тойглодог ч өвдөг шороодсон нь олон.
Ерөөс улстөрчийн хувьд нам нь мандат өгөхгүй бол бие даачихдаг “зуршилтай” гэхэд болно. Учир нь, 2012 онд МАН мандат олгоогүй учраас нутагтаа бие дааж байсан бол 2020 онд мөн Ардчилсан нам нь мандат өгөхгүй сургаар бие даахаар бүртгүүлээд байсан. Гэвч намын дарга, Ш.Адьшаа хоёрын бодол гэнэт өөрчлөгдөж, гэнэтхэн Ардчилсан намаасаа нэр дэвшсэн нь Ерөнхийлөгч оролцоотой байсан хэмээн дүгнэх нь бий. Тиймээс ч тэрбээр 2020 оны сонгуульд Ардчилсан намаасаа Ховд аймагт нэр дэвшиж, сонгогдсон юм.
Ийн олон жил нам, улс төрийн нөлөөлөл үү, зөвлөгчийн орон тооны ач уу 2020 оны УИХ-д нэр дэвшигчдийг хөрөнгө орлогоороо тэргүүлж байсан нь бизнесийн салбарт хэр бэл бэлчинтэй вэ гэдгийг нь тодотгох болов уу. Улс төрийн хүрээнд олон жилийн өмнө л гаалийн даргаар ажиллаж байхдаа “гаалиас төрсөн тэрбумтан” хэмээн нэрлэгдэж байсан ч түүнд зөвлөхийн албан тушаал нь нэмэр болсон байхыг ч үгүйсгэхгүй.
Улс төрчид дундаа арга заль, амбицаараа алдартай тэрбээр “Ховд бирж ХААБ”, “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорейшн”, “Ти Ти Би Эй” зэрэг есөн компанийн хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн байдаг.
Нам сэлгэгч, бизнесмен бас зөвлөгч гээд түүнийг тодотгох олон автор бий. Гэхдээ олон жил ховдчуудыг тойглож, нутагтаа бүхнээ зориулсны эцэст Ховдын Ш.Адьшаа ховдчуудынхаа төлөө зүтгэсээр л явна.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.