Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэлэнгэ аймаг дахь хорих ангид хүмүүжиж байсан хүмүүс хянагчдадаа зодуулсан хэмээн гомдол гаргажээ
Папарацци

Сэлэнгэ аймаг дахь хорих ангид хүмүүжиж байсан хүмүүс хянагчдадаа зодуулсан хэмээн гомдол гаргажээ

Эрхэм админBy Эрхэм админ10/19/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь Цагдан хорих байр болон Мандал сум дахь хорих ангид хүмүүжиж байгаад суллагдсан иргэд хянагчдадаа зодуулсан тухай гомдол тус аймгийн Цагдаагийн газарт нэгэн зэрэг шахам иржээ.

Аймгийн төвд байдаг Цагдан хорих байрны аж ахуй, үйлчилгээнд ажил хийж байгаад саяхан суллагдсан 19 настай Б, 31 настай Л нар хянагч А.Ариунбадрахад 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зодуулсан хэмээн өргөдөл өгсөн аж.

Мөн Мандал сум буюу Зүүнхараа дахь нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хүмүүжиж байсан 41 настай Э нь харуул хамгаалалтын ажилтан дэд ахлагч Н.Мөнхбаярт зодуулж гэмтсэн хэмээн гомдол гаргасныг Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн гэнэ. ШШГЕГ-ын удирдлага солигдсоноос хойш тус байгууллагад сахилга хариуцлага муудаж, олон хоригдол оргож, хүмүүжигч бүү хэл, хэрэгт шалгуулан цагдан хоригдаж байсан жирийн иргэд ч нас барсан явдал шил дараалан гарлаа. Тэдний нэг болох Мандал сум буюу Зүүнхараа дахь нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид сэжигтэн нас барсан, хүмүүжигч оргосон нь хянагч нар хүний эрх зөрчиж, хоригдогчдыг зодож гэмтээсэн гэх зэрэг элдэв дарамт шахалтаас болсон байх магадлал ч өндөр.

ХЗДХЯ-наас харьяа агентлаг болох ШШГЕГ-ын үйл ажиллагааг шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн. Тэдний шалгах зүйл хянагч нар хүмүүжигчдээ зодсон дээрх хоёр үйлдлийг нягтлах ажлаар үргэлжлэх нь гарцаагүй.
Ташрамд дурдахад, ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар тус сумын Цагдаагийн хэсгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, ахлах дэслэгч Ч.Тулгатын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлтээр хууль сахиулах байгууллагын уг хоёр ажилтны эрүүл мэндэд хоёуланд нь хөнгөн гэмтэл тогтоогдсон гэнэ. Тэгэхээр уг хоёр албан тушаалтан харилцан зодолдсон гэдэг нь тодорхой болж байна гэсэн үг юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.