ОХУ-ын Читагийн гаалиар нэгэн монгол эмэгтэй их хэмжээний даавуун эдлэл буюу хадаг зөвшөөрөлгүй нэвтрүүлэх гэж байгаад баригдсан тараах Чита хотын Гаалийн газраас мэдээлжээ.
Хилийн үзлэгийн үеэр байцаагч нар тус эмэгтэйн машины запас дугуй хэвийн хэмжээнээс хүнд байгааг анзаарсан байна. Дугуйг задалж үзэхэд дотроос нь 260 ширхэг хадаг буюу тус бүр хорь хориор нь багцалсан нийт 9,8 кг жин бүхий хадаг байжээ.
Гаалийн мэдүүлэгт дурдаагүй тус барааныхаа талаар Монгол эмэгтэй“Энэ дугуйг танихгүй хүнээс худалдаж авсан. Дотор нь юм байсныг мэдээгүй” гэжээ.
Гаалийн газраас тус хэргийг контрбанд хэмээн үзэж, хадгийг хураан, хэрэгтэнд барааны үнийг гурав нугалсан торгууль оноохоор шийдсэн байна.