Өнгөрөгч есдүгээр сард хувийн эмнэлэгт “Озон”-ы эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Баянгол дүргийн нутаг дэвсгэрт байрлах … нэр бүхий хувийн эмнэлэгт 27 настай, долоон сартай жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаад амь насаа алджээ.
Талийгаачид “Озон” эмчилгээ хийж дуусмагц ургийн хамт амьсгал хураасан байна. Эх сурвалжийн мэдээллээр, жирэмсэн эхийн гэдэс хэмжээнээсээ хэт томорсон байсан гэх бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмч нар ирэх үед гэдсэн дэх хий нь гарч дуусаагүй байсан аж.