Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»XVI-XVII зууны үеийн хоромсого саадгийн тоноглол хулгайлсан хүний гэм бурууг дэнсэлнэ
Папарацци

XVI-XVII зууны үеийн хоромсого саадгийн тоноглол хулгайлсан хүний гэм бурууг дэнсэлнэ

Эрхэм админBy Эрхэм админ10/21/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Археологийн судалгааны танхимаас С.Очирбат гэх эр 2021 оны есдүгээр сард XVI-XVII зууны үеийн түүхэнд хамаарах түүх соёлын биет өв болох хоромсого, саадгийн мөнгөн тоног болон цөөнгүй мөнгөн эдлэл хулгайлжээ.

Үүнээс хойш тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд тус байрнаас дахиад бас мөнгөн эдлэл хулгайлан авсан байна. Улмаар Урт цагаанд байрлах “Чинтолгой” гэх төвд авчран тэдгээр мөнгөн эдлэлийг борлуулсан аж. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Палеонтологи, археологийн олдворыг худалдахыг хориглоно” хэмээн заасан байдаг ч дээрх эр үл ойшоон мөнгө болгохын тулд ченжүүдэд худалдсан гэнэ.

Цагдаагийнхан энэ хэргийг шалгаад археологийн малтлага судалгаагаар илрүүлсэн Монголын XVI-XVII зууны түүхийг төлөөлөх биет өв гэдгийг шинжээчдээр тогтоолгож, шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн байна. Тиймээс НПГ-аас С.Очирбатад Эрүүгийн хуулийн 17.1-2.2, 17.1-2.3 дахь хэсэгт заасан “Түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж Монгол Улсад ноцтой хохирол учруулсан”, 25.5-1-ийн “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүх С.Очирбатад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх сарын 1 хүртэл хойшлуулжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.