Нийтийн дууны салбарт уртын дууны шуранхайг мода болгон олноос онцгойрч тодорсон дуучин бүсгүй бол Г.Эрдэнэчимэг. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд МУГЖ дуучин С.Жавхлантай дэр нэгтгэн, дөрвөн хүүхдийг нь төрүүлж даруухан амьдарсан тэрбээр өнгөрсөн жилээс өнгө засаж, дуу хуурын ажилдаа ханцуй шамлах болсон.
Тэгвэл тэрбээр ирэх 11-р сард өөрийн “Огторгуйн охин” нэртэй тоглолтоо хийхээр болсон гэнэ шүү. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар нийтийн дуучин Б.Болдын B Sound production ажиллаж байгаа юм байна.


