Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

    06/05/2025

    Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

    06/05/2025

    Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

    06/05/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ж.Мөнхбат:Монголоороо би дутаж амьдрахын учир
Папарацци

Ж.Мөнхбат:Монголоороо би дутаж амьдрахын учир

Эрхэм админBy Эрхэм админ10/21/20221 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эзэнгүй байгаа Боомт хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ш.Адьшаа нар горилж байгаа ажээ.

Ж.Мөнхбат гишүүн нэгэн хэвлэлд “Би сайд болохоо өөрөө ч мэдээгүй явна” гэжээ.
Тэгвэл тэрээр цахим хуудаснаа “ ДУТАХ ЭС ДУТАХЫН ШҮЛЭГ

Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ,
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хүртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагүй ээ!
Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины үнэ мэдэхгүй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илүү үрсийнхээ сүнсийг
Уулс дундаа бүвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ .
Надаар дутаагүй эх орноороо харин
Насаа үдтэл би дутаж амьдарна,
Хэнз яргуй аргалын үнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сүү дусаасан учралын харгуйтай,
Дөрвөн улиралаар нь үргэлж би дутдаг аа,
Сүүлчийн амьсгал нь толгод болсон
Ааваараа би дутдаг
Сүүн цацал бүхэн нь цэцэг болсон
Бурхан ээжээрээ дутдаг
Морь буусан дөрвөн бэрхээр заяаг минь тэгшилсэн
Монголоороо би дутаж амьдрахын учир
Сүүдрээ дэвсэж элгэнд чинь нойрсохдоо ч
Сүнс минь танаар л дутна, эх орон минь ээ” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

1 сэтгэгдэл

  1. irgen on 10/21/2022 12:36

    neg hunii shulgiin stil yag haragdaad boldoggui dee, ho

Сүүлд нэмэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025

Засгийн газраас татварын багц хуулийг өргөн барихаар болжээ

06/04/2025

П.Батчулуун эмчийг цагаатгалааа

06/04/2025

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

06/04/2025

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд 1-2 цаг дэмий хүлээнэ

06/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.