Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хорих ангийн ажилтнууд хоорондоо зодолдсон үйлдлийг нуун дарагдуулсан уу
Папарацци

Хорих ангийн ажилтнууд хоорондоо зодолдсон үйлдлийг нуун дарагдуулсан уу

Эрхэм админBy Эрхэм админ10/24/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хоригдогчдыг эрх гэж хамгийн их дуугардаг ХЭҮК-ынхон юу ч сонсоогүй байдаг нь хачирхалтай

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, ШШГЕГ-ын үйл ажиллагааг шалгаж буй гэдгийг тус яамны удирдлага мэдээлсэн.

Тэгвэл ШШГЕГ-ын харьяа хорих ангийн удирдлагын нуун дарагдуулсан хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг сайтар шалгана гэдэгт итгэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь Цагдан хорих байр болон Мандал сум дахь хорих ангид хүмүүжиж байгаад суллагдсан иргэд хянагчдадаа зодуулсан тухай гомдол тус аймгийн Цагдаагийн газарт нэгэн зэрэг шахам ирснийг бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тус аймгийн төв дэх Цагдан хорих байрны аж ахуй, үйлчилгээнд ажил хийж байгаад саяхан суллагдсан 19 настай Б, 31 настай Л нар хянагч А.Ариунбадрахад 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд зодуулсан хэмээн өргөдөл өгсөн билээ. Бүтэн жил өнгөрчихөөд байхад яагаад гэнэт ийнхүү өргөдөл өгснийг гайхах хүн цөөнгүй. Тэгвэл орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр хорих ангийнхан хүний эрх зөрчсөн эл үйлдлээ ихэд нууцалж холбогдох албан тушаалтнуудтайгаа нийлж дарсан аж.

Сэлэнгэ аймаг дахь ШШГА-ны дарга, төлөөлөгч, ээлжийн дарга зэрэг хүмүүс нь хяналтын прокурортойгоо нийлж хянагч А.Ариунбадрахын хүний эрх зөрчиж, ялтан 19 настай Б, 31 настай Л нарыг зодон биеийг нь хөх эрээн болгосон зураг, бичлэгийг ч устгаад уг үйлдлийг дарагдуулсан гэнэ.

Үүний дараа хянагч А.Ариунбадрах хүсэлтээрээ ажлаасаа гарчээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан нарийвчлан шалгаж буй бөгөөд шинэхэн мөрдөгч нь шударгаар шалгаж, прокурорууд нь хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хоригдож буй хүмүүжигч нарыг эрх зөрчигдөж байхад хохирогчдын эрхийг ярьдаггүй атлаа хоригдлуудын эрхийг дээдлээд байдаг өнөөх Хүний эрхийн үндэсний комиссынхон юу ч мэдээгүй мэт байсаар, шалгаж очсон хэрнээ хэрэг явдлыг дуулаагүй мэт өнгөрөөж байгаа нь харамсалтай.
Хорих ангиудын хянагч нар хүмүүжигчдээ зодсон асуудлаа нууцлаад өнгөрснөөс гадна эрх бүхий албан тушаалтнууд нь хоорондоо зодолдож нэгэндээ гэмтэл учруулсан үйлдлийг ч нууцлаад өнгөрсөн байгаа юм.

Бидэнд олдсон мэдээллээр ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийнхан энэ сарын эхээр ангийнхаа ойг тэмдэглэсэн байх юм. Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, тэрүүхэндээ нууцхан арга хэмжээ зохион байгуулсны дараа халамцаж муудалцсан эрх бүхий албан тушаалтнууд нь хоорондоо зодолдож нэг нь нэлээд хэд хоног хэвтрийн дэглэм сахисан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байна. Өөр нэг эх сурвалж “Хорих 435 дугаар ангийн албан тушаалтнууд зодолдоод нэг хүнийх нь хамар хугарсан” хэмээв. Уг нь хорих 435 дугаар анги Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Гэхдээ саяхан тус ангийн эрх бүхий албан тушаалтнууд тус сум дахь шүүх, прокурорын нөлөө бүхий албан тушаалтныг дагуулан Дархан-Уул аймаг дахь нэгэн караокед ирж уулзалдсан гэх мэдээлэл бий. Магадгүй энэ нь хорих ангийн албан тушаалтнууд хоорондоо зодолдсон хэргээ нуун дарагдуулах гэсэн санаархал ч байж болно гэж хардах хүн цөөнгүй байна.

Юутай ч ХЗДХЯ-наас харьяа агентлаг болох ШШГЕГ-таа оруулсан шалгалтын дүнг маргааш гарна гэдгийг сайд нь ч, Төрийн нарийн бичгийн дарга нь ч хэлсэн.

Энэ бүхний эцэст ШШГЕГ-т, түүний харьяа хорих ангиудад сахилга хариуцлага алдагдаж, хоригдогчдын эрх зөрчигдсөн асуудалд хариуцлага тооцох биз ээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.