Нийтийн дууны салбарт “Таван эрдэнэ” дуугаараа анх олонд танигдаж байсан дуучин П.Жимсээ сүүлийн үед уран бүтээл арвинтай байгаа.
Өөрийн гадаад төрх, гоо үзэмжиндээ илүүтэй анхаарах болсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа анар жимсны ашиг тусны талаар өгүүлжээ.
Тэрбээр “Анар жимс нь эмэгтэйчүүдэд сайн байхаас гадна, цус төлжүүлдэг тул бүх хүн ууж болно” хэмээн бичжээ. Учир нь сүүлийн үед эрэгтэй, эмэгтэйгүй цусны өтгөрөл, цус багадалтын талаарх зөвлөгөө тусламжийг цахим хуудаснаасаа хайх болсон. Иймд дуучин бүсгүй өөрийн арга туршлагаасаа бусадтай хуваалцсан байна.


