Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»АТҮТ-ийнхөнд хахууль өгсөн “Есөн шижир” ББСБ-ын удирдлагыг 2.7 сая төгрөгөөр торгожээ
Папарацци

АТҮТ-ийнхөнд хахууль өгсөн “Есөн шижир” ББСБ-ын удирдлагыг 2.7 сая төгрөгөөр торгожээ

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэн, “Есөн шижир” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Б.Наранчимэг, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Азжаргал тэргүүтэй хүмүүс нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг энэ долоо хоногт хэлэлцэхээр товложээ. АТҮТ-ийн албан тушаалтнууд болох О.Адъяасүрэн, М.Дархижав, Ч.Мөнхзул, Г.Шүрэнчимэг нарын бусдаас хахууль авсан үйлдлийг 2019 оны арваннэгдүгээр сард ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлж байв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний зарим нь “Есөн шижир” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 автомашины есөн сая гаруй төгрөгийн торгуулийг төлүүлэхгүйн тулд удирдлагаас нь 2.1 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож, НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тэд торгуультай автомашинуудын дугаарыг улсын бүртгэлээс хасаж, өөрийг олгосон үйлдэлд холбогдсон билээ. Түүнчлэн АТҮТ-ийн өөр бусад ажилтныг дээр дурдсан албан тушаалтнуудтай хамт дөрөв, гурван ижил тоотой, эсвэл 00… эхэлсэн улсын дугаарыг улсын бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт шивж хадгалан 300 мянгаас хоёр сая төгрөг хүртэл төгрөгийн хахууль авч зардаг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгодог, ашиглалтаас гарсан, татвар торгуулиа төлөөгүй автомашинуудыг авлига авч бүртгэлээс хасдаг, шинээр өөр дугаар олгодог гэх зэрэг үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн юм.

Улмаар харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаад О.Адъяасүрэн, Б.Азжаргал, Б.Наранчимэг, Г.Шүрэнчимэг, Ч.Мөнхзул, С.Дархижав зэрэг албан тушаалтны үйлдлийг тусгаарлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Ингэхдээ прокуророос АТҮТ-ийн албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.4-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бол Б.Наранчимэг, Б.Азжаргал зэрэг 10 гаруй хүнд мөн хуулийн 22.5-1-т заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллагдагчаар тооцсон байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сард хээл хахууль авсан, өгсөн 21 хүний холбогдсон хэргийг хэлэлцээд АТҮТ-ийн албан тушаалтнуудыг хамтран хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, 10-12 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин тэдэнд хахууль өгсөн “Есөн шижир” ББСБ-ын удирдлага тэргүүтэй хүмүүсийн заримыг нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгосон бол нэг хэсэгт нь зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.