Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

    06/05/2025

    Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

    06/05/2025

    Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

    06/05/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарыг Биеийн тамирын тэргүүний ажилтан цолоор шагналаа
Папарацци

Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарыг Биеийн тамирын тэргүүний ажилтан цолоор шагналаа

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2022Updated:10/25/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Ц.Цогтбаатар, мөнгөн медаль хүртсэн Э.Ариунболд, хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн нарыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооноос хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн мөнгөн шагнал гардууллаа.

Мөн тэдний энгэрийг Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр мялаасан юм.

“Дэлхийн аварга гэдэг бол тамирчин хүний хамгийн дээд амжилт юм. Ийм онцгой амжилт гаргасан тамирчдадаа салбарын дээд шагнал болох Спортын тэргүүний ажилтан цол тэмдгийг олгож байгаа. Уг нь 13-аас дээш жил ажилласан хүмүүс уг шагналыг авдаг” гэдгийг Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан онцоллоо.

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Мөн Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ “Яг одоо Засгийн газраас өргөн барьсан төсвийг хэлэлцэж байгаа энэ үед олимп, ДАШТ-нд амжилт гаргасан тамирчдад сар бүр олгодог мөнгөн шагналтай холбоотой асар их шүүмжлэл явж байна.

Бид тамирчдын идэвх, урам зориг гаргах гол хөшүүрэг болсон шагнал урамшууллын асуудлыг хамгаалж гарна. Засгийн газраас бид ямар ч байсан хамгаалаад УИХ-д төсөв рүү оруулсан. Гэвч одоо нөхцөл байдал амаргүй байна. Өмнө нь байнгын хорооноос гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх гээд олон асуудал, хүндрэлтэй зүйл байгаа” хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн “Засгийн газраас спорт биеийн тамирын салбарынханд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд тамирчид амжилт гаргахын зэрэгцээ нийгэмд эерэг хандлага бий болгох гэгээрлийн үйл ажиллагааг манлайл гэдэг том даалгаврыг хүлээж авсан.

Өөрөөр хэлбэл, би ДАШТ-д л амжилт гаргасан, бусад нь хамаагүй гэсэн хандлагаар хандаж болохгүй. Тиймээс өөрсдийнхөөрөө үлгэрлэл, манлайлал үзүүлэх нь чухал” гэж хэлээд тамирчдад амжилт хүслээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025

Засгийн газраас татварын багц хуулийг өргөн барихаар болжээ

06/04/2025

П.Батчулуун эмчийг цагаатгалааа

06/04/2025

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

06/04/2025

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд 1-2 цаг дэмий хүлээнэ

06/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.