Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»М.Оюунчимэг: “Бүх хүмүүс гэр хороололд амьдар” гэдэг бодлого яваад байгаа юм уу
Папарацци

М.Оюунчимэг: “Бүх хүмүүс гэр хороололд амьдар” гэдэг бодлого яваад байгаа юм уу

Эрхэм админBy Эрхэм админ10/27/2022Updated:10/27/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон өрх айлд амьдралаа сайжруулах боломжийг олгож, гэр хорооллын утаанаас холдон шинэхэн байранд амьдрах мөрөөдлийг нь биелүүлж байсан ипотекийн зээл гацаанд орчихлоо.

Учир нь ирэх 2023 онд тус төсөлд төсвөөс санхүүжилт хаанаас гарах нь тодорхойгүй байгаа. Мөн ипотекийн зээлтэй хүмүүсийн 88.4 хувь буюу нийт 57 мянган өрх айлын 170 мянган гаруй иргэнд зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр хойшлуулсан.
Төрөөс хүүг нь зогсоож, зээлийн төлөлтийн хугацааг нь хойшлуулаад байхад завшааныг ашиглахгүй өнгөрөх хэн байх билээ. Судалгаанаас харахад, зээлээ хойшлуулсан хүмүүсийн 90 гаруй хувь нь цалингийн орлоготой, дундаж орлоготой хүмүүс аж. Гэтэл төрийн харалган бодлогоор халамж шиг болсон төдийгүй дахин ипотекийн зээл олгох эх үүсвэргүй болох аюултай үүд хаалгыг нээсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй юм.
Мөн ипотикийн зээл авах хүсэлтэй иргэдээс дээрх асуудлаар багагүй гомдол, санал Өргөдлийн байнгын хороонд багагүй иржээ.

Энэ талаар тус хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Монголбанк болон Сангийн яамны удирдлагуудад саналаа сонсголоо.

Тэрбээр “Арилжааны банкны судалгаанаас харахад ипотикийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байгаа. Дээрээс нь ипотикийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн гэдгийг ч банкныхан хэлдэг. Монголбанкнаас ипотикийн зээлтэй холбоотой асуудлыг Засгийн газарт шилжүүлэхээр болсон нь буруу биш. Аль болох ипотикийн зээлийн санхүүжилтийг 2023 оныхоо эхний улиралд багтааж уях хэрэгтэй. Мөн санхүүжилтийг хаанаас яаж гаргах вэ гэдгээ улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үедээ тодорхой болгох хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаас харахад, ипотикийн зээлийг зогсоогоод, санхүүжилтийг 2023 оны төсөвт тусгаагүй байна. Бүх хүмүүсийг гэр хороололдоо амьдар гэсэн бодлого яваад байна уу, үгүй юу? Тог цахилгааны үнийн нэмэгдэлтэй, агаар хөрсний бохирдол ихтэй ийм орчинд амьдарч байгаа иргэдээ бид нар бас бодмоор байна. Уг нь хамгийн сайн эргэн төлөлттэй зээл бол ипотик гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. УИХ-аар мөнгөний бодлого хэлэлцэх үед, мөн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар ч үүнийг хэлж байсан. Ипотикийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах биш, холбогдох хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад боломжтой иргэд нь төлөөд явчихвал санхүүжилт нь гараад ирэх боломжтой байгаа. Энэ зээлд иргэд нь хамрагдах хүсэлтэй байхад шууд зогсоож болохгүй” гэв.
Ямартаа ч, ипотекийн зээлийг хүлээсэн хэдэн мянган орон гэргүй иргэд байсаар байтал эрх баригчдын сонгуулийн шоугаар хямд хүүтэй зээлээ төлөхгүй хоёр жил хагас явсан “халамж горилогсод”-ыг өөгшүүлэн зээл төлөлтийг хойшлуулах нь шударга гэж үү? Ингэснээр дахиад л төсөвт хэдэн их наядаар хэмжигдэх ачаа үүснэ. Төсвийн мөнгө гээч татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл татвар төлөгчдөөс авдгаа нэмнэ гэх атлаа зөв зүгээр, зах зээлийнхээ жамаар зохицуулагдаж байсан асуудлыг өөртөө авчирч дампууруулын имэгт авчирч байгааг халамжаас хөдөлмөрт бус хөдөлмөрөөс халамжид шилжүүлэх бодлого гэмээр байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.