Маск хамтлагийн жүжигчин Баттөмөр буюу Батаа өнгөрсөн ковидын үеэр дауны өвчинтэй хүүгийн амьдралаар “Трио” нэртэй кино хийсэн. Тэгвэл тэд тус киногоо дэлхийн А зэрэглэлийн кино наадамд сойж, шагнал хүртсэн байна.
Тодруулбал, үзэгчдийн таашаалд нийцсэн киногоор “Трио” шалгарчээ.
Энэ тухайгаа жүжигчин Батаа өөрийн цахим хуудаснаа “Зиааа сайхан мэдээтэй энэ өглөөг угтана аа цугаараа! Наадам маань албан ёсоор өндөрлөлөө.
Trio УСК / Trio киноны баг Варшаваас ганзага дүүрэн буцаж байна аа. “We stand in solidarity with Ukraine” уриа дор энэ наадам зохион байгуулагдлаа. Украин киноны тусдаа хэсэг гарган, тусдаа өрсөлдөөнийг давхар зохион байгуулав. Учир нь дайны улмаас хийж чадахгүй байсан Одессын олон улсын кино наадмыг давхар хийж байна.
Зөвхөн энэ жил гэхэд олон улсын 38 кино дэлхийн нээлтээ Варшавт хийлээ. Үүний нэг нь Монголын ТРИО кино байв. 2022 оны Варшавын олон улсын кино наадамд нийтдээ 100 орчим орны 5000 гаруй кино ирснээс 57 улсын 156 киног сонгон шалгаруулж, албан ёсоор урьжээ. Эдгээрийн 88 нь уран сайхан болон баримтат, 68 нь богино хэмжээний кинонууд байв. Дээрх 5000 киноноос манай ТРИО кино сонгогдон, Варшавын наадмын алтан шар навчийг зүүх эрхтэй болсон. Үүний дараагийн шат нь эцсийн шатны өрсөлдөөн байлаа.
Манай кино энэ удаа найруулагчийн дебют төрөлд өрсөлдөж дэлхийн томчуудтай тоосоо гөвөлцөв. Бид нартай цуг 2023 оны Оскарын шагналт нэр дэвшиж буй 5 кино цуг өрсөлдлөө. Киноны чанар ба шинэлэг санаагаар хүчтэй өрсөлддөг энэ наадмын оролцогчид дунд Оскарын шагнал авсан хоёр ч эрхэм, Канны наадмаас удаа дараа шагнал авсан алдартнууд, Алтан бөмбөрцөг хүртэж байсан нөхдүүд киногоороо өрсөлдсөн төдийгүй, өөрсдийн биеэр хүрэлцэн ирлээ. Нийт 200 гаруй олон улсын зочид хэд хоног Варшавт бужигнаж байна. Өрсөлдөөнд голцуу ко-продакшнууд оролцдог юм байна. Дангаараа аль нэг улсын кино маш ховор байх юм. Зарим нь бүр өчнөөн тив алгасан 5 улс нийлж хийсэн кинонууд нэг биш байна. Кино урлаг улам бүр даяар болж буй нь илт мэдрэгдлээ.
Бид шилдэг найруулагчийн төрөлд Украйн, Чечень, Хорват, Швед гэсэн дөрвөн улсын хамтран хийсэн кино болох “Butterfly Vision”, Америк ба Францын хамтарсан бүтээл болох “Cherry”, Польшийн “Dangerous Men”, Франц ба Маврикийн хамтын бүтээл “Gazing at Stars”, Эстони улсын “Kalev”, Японы “New Religion”, Литви улсын “Remember to Blink”, Итали ба Латви улсын хамтарсан кино болох “Sisters”, Хятадын “Till Love Do Us Part”, Хорват, Серб, Литви гурван улсын хамтарсан “Traces”, Голландын кино болох “Under Water”, Испани, Болгарын “Vasil”, Израилийн “Wait For Me”, Мексикийн “We Will Never Belong” гэсэн дэлхийн шилдэг 14 кинотой өрсөлдлөө. Энэ төрөлд Итали ба Латви улсын хамтарсан кино болох “Sisters” кино түрүүллээ. Уг кино мөн кино шүүмжлэгчдийн тусгай шагналыг хүртэж, зүүн Европын шилдэг дебют боллоо. Энэ удаагийн наадмын бүх төрөлд Ази тивээс ямар ч кино шалгарсангүй. Гэхдээ манай баг сүүлийн мөчид Ази тивийнхээ нэр хүндийг өргөн авч гарч чадлааааа…
Зорьж өрсөлдсөн төрөлдөө түрүүлж чадаагүй ч ТРИО баг “AUDIENCE AWARD FOR BEST FEATURE FILM” буюу үзэгчдийн таашаалд хүрсэн шилдэг бүтээлээр шалгарч, Варшавын наадмын хамгийн хүндтэй шагналыг хүртэж чадлаа. Кино наадам бүрэн дууссаны дараа үзэгчдийн саналыг яс тоолдог юм байна. Кино болгоны дараа үзэгчдээс саналыг нь бөглүүлж тусгай хуудас авч байсан юм. Үзэгчдийн бүх саналыг тоолдог учраас уг шагналыг хаалтын үеэр гардуулж амждаггүй ажээ. Хамгийн их санал авсан 5 киног шалгаруулахад Польшийн хамгийн алдартай жүжигчин тоглосон киноны дараа ТРИО хоёрт жагссан байх юм аа. Энэ кино бид нартай цуг мөн л үндсэн төрөлдөө өрсөлдсөн боловч хэн нь ч түрүүлж чадаагүй юм. Наадмын комиссын гишүүн болох Польш залуугаас ийм имэйл ирсэн байсан юм. Нөгөө алтын дайтай мөнгө гэдэг шиг ккккк.
“Hello! Congratulations, you got the 2nd place in the audience poll! But for me it’s a win, because the 1st place is a Polish film with famous Polish actors:)”
Манай киноны дараа Украин, Франц, Польш, Чили гэсэн дөрвөн улсын хамтарсан “Pamfir”, Польшийн “Shreds”, Австралийн ”Blaze” кинонууд удаалжээ.
Зочид буудалдаа орой орж иртэл Варшавын олон улсын кино наадмын захирал нь өөрийн биеэр манай шагналыг гардуулж өгч сюрприз барьлаа. Энэ бол та бүхний хувьд дөнгөж эхлэл шүү. Зохиол, найруулга, продюсер гээд бүх юмаараа дебют хийж байгаа танай кино өндөр зэрэглэлийн наадамд ийм амжилт гаргасанд баяр хүргэхээс гадна бид ч бас багагүй гайхаж байгаагаа нуухгүй ээ. Учир нь Монгол кино тэр бүр манай наадамд ирдэггүй ч нэг ирэхээрээ дандаа тэсрэлт хийдэг шүү” гэж хэлсэн. Энэ хэлсэн үг, өөрөө ирж шагнал өгөхөөс нь илүү хүндлэл гэж юу байх билээ.
Үнэхээр баяртай байна өө. Яг бор зүрхээрээ энэ хүртэл явна гэдэг бол чамлах зүйл огт биш бөлгөө. Анхны зохиол, анхны продюс, анхны найруулга, анхны А зэрэглэлийн кино наадам гээд ТРИО-гийн хувьд бүх юм анхных байлаа. Бидний өрсөлдсөн төрөлд шилдгээр шалгарсан кино энэ удаагийн наадмаас хоёр ч шагнал давхар хүртсэн нь үнэхээр шидээвэр уран бүтээл байсан гэсэн үг.
1985 оноос эхлэлтэй Варшавын олон улсын кино наадмын товч мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Тухайн үеийн социалист, хаалттай улсын жишгээр ард иргэд нь тэр үед барууны сүүдэр шийгээр цангаж байсныг анзаарсан хэсэг нөхөд энэ кино наадмыг анх санаачилжээ. Ийм ч учраас зохион байгуулагдсан даруйдаа олон нийтийн анхаарлыг сайн татаж чадсан энэ наадам 38 дахь удаагийн наадмаа ковид болон дайн дайжны хөл угтав. 2009 оноос хойш дэлхийн А зэрэглэлийн элит цөөхөн наадмуудын нэгт албан ёсоор багтан, маш олон киноны дэлхийн, европын болон олон улсын нээлтийг хийж, Оскарын өмнөх хамгийн том шат нь болж чаджээ. Bulgaa Ganbat Ganzorig Vanchig Altangerel Oyunsaikhan Boogii Sugar Жамсран Тулгаа Ариунболд Gantulga Chuluunbat Трио кино багийнхандаа гялалзсан амжилт хүсье.
Гарч тэмдэглэнэ ээ:)))
Бидний дараагийн зогсоол Эстони улсын Таллин хотын Хар шөнө байх болно!
Thank you Warsaw Film Festival and Hello PÖFF | Tallinn Black Nights Film Festival” гэжээ.