Цагтаа цалгиаж, цалингаа буухаар наргиж явлаа гэдэг шиг одоогоос 10 гаруй жилийн өмнө “Эко” С.Нямдаваагийн эрин үе гэж байлаа.
Нийслэлд нэр нөлөө бүхий ах нарынхаа дэмжлэг түлхээсээр хотын хамгийн ашигтай байрлалд байшин олныг барьж, бизнесээ баавартай эхлүүлж, болоогүй мисс бүсгүйчүүдтэй нэр холбогдож дараахан нь “Алтан тариа”-н П.Цэнгүүний ууган охин Ц.Юнатай нижгэр хурим хийж, намба сууж, буурь заалаа гэх мэтээр энэ эрийн залуу насны үүх түүх, роман тууж хэвлэлийн хуудсуудыг дүүргэж явсан.
Харамсалтай нь охинтой болсон хойноо Ф.Юнагаасаа өрх тусгаарлаад хэдэн жилийн нүүр үзэж буй. Тэгвэл түүний экс эхнэр Ц.Юна чинээлэг гадаад эрийг удаах ханиараа сонгож, охиныхоо эцгийн орон зайг нөхөх болсон.
Тэрбээр гадаад эрдээ дахин нэг хүүхэд гаргаж өгөн, дэлхийн хамгийн өртөг өндөртэй гэгддэг Арабын нийслэл Дубай хотод сууршин амьдарч байна.