Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ЗХЖШ-ын даргыг өөрчилж, I орлогчийг нь томилохоор болжээ
Папарацци

ЗХЖШ-ын даргыг өөрчилж, I орлогчийг нь томилохоор болжээ

Эрхэм админBy Эрхэм админ10/28/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ.

Тэрбээр тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2019 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын чуулганд оролцсон 52 гишүүний 40-ийнх нь дэмжсэнээр ЗХЖШ-ын даргаар томилогдсон бөгөөд өмнөх Төрийн тэргүүн халаагаа өгөхийн өмнө 2021 оны зургадугаар сард дэслэгч генерал цол олгосон юм.


Түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй бригадын генерал Сүнрэвийн Ганбямбыг томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжсэн байна.

Бригадын генерал С.Ганбямба нь Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяртай ойр дотно харилцдаг, тиймдээ ч БХЯ-ныхаа Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилсон. Түүгээр ч зогсохгүй ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалд ч томилуулсан хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан ярьдаг юм. С.Ганбямбыг 2021 оны есдүгээр сард ЗХЖШ-ын I орлогч даргаар томилж, арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бригадын генерал цол олгож байв.
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг чөлөөлөгдөх болсноо мэдмэгц өрөөгөө сулласан хэмээн хамт олон нь ярьж буй бөгөөд С.Ганбямбыг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилохоор болж буй тухай БХЯ-ныхан ярьж буй юм. Уг нь ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдохоор тус яамны нөлөө бүхий албан тушаалтнууд зүтгэсэн ч амжилт олоогүй аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.