Өнгөрсөн өдрүүдэд “BRB” продакшны босс Ж.Энхжаргаланг мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр шалгаж эхэлснийг хэвлэлүүд мэдээллээд, “худалдагдсан сэтгүүлзүй” гэх нэр томъёог түүнээс зүүсэн. Тэгвэл өчигдөр Ж.Энхжаргалан мэдээлэл хийх үеэрээ “Монголд соёл түгээх гэж Lil Pump-ийг авчирсан.
Шүүмжлээд байгаа бол дөрвөн уулын дундаа зохиолын дуугаа сонсоод байж бай” хэмээн хэлсэн нь нийтийн дуучдын дургүйцлийг төрүүлэв.
Тэдний зүгээс “Муу л бол хойд уулын хар овоохой боллоо. Сэжгийн хар сармагчингаас манай зохиолын дуучид дээр…олигтой юм авчирсан юм шиг” гэх мэтчлэн Ж.Энхжаргалан руу чиглэсэн шүүмж гарч ирэв.
Ямартаа ч, “BRB” продакшны босс Ж.Энхжаргалантай үндэсний соёлыг шингээсэн нийтийн дуучид дахин харилцахааргүй боллоо