Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан бол Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн буюу Б.Цэдэн-Иш гэгч олны хайр хүндэтгэл олон охид хүүхнүүдийн шүтээн болсон энэ залуу эхнэр, хүүхэдтэй.

Тэгвэл өчигдөр орой сошиал хуудаснаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүхийн гэргий П.Золзаяагийн хувийн цахим хуудаснаа Наро Банчэн гэгээнтэнтэй хамт авхуулсан зураг дэлгэгдэж “Хайр минь 10 мянган төрөлдөө учрахыг ерөөл тавъя. Учрах ёстой учирдаг хувьтай орчлон. Ямар ч дарамтын би даагаад гарна шүү” гэх пост “шивэгдэх” нь тэр.
Түүний энэхүү пост дор баяр хүргэсэн хүн цөөнгүй. Харин уг пост нийтлэгдснээс цаг гаруйн дараагаар “Миний FB болон инстагарам 2-ыг ийм утаснаас хакердаж ташаа мэдээлэл түгээсэн байна. Ямар санаатай ийм явуулга хийж байгааг нь заавал олж илрүүлэх болно. Ийм гэмт үйлдлийн цаана энгийн хүмүүсийн нэр төрд халдаж байгааг хэн хийж байгаа нь бараг тодорхой. Миний нөхөр, гэр бүл рүү маань чиглэсэн ажиллагааг аль эртнээс явуулж байсныг бид илчлэх болно” хэмээн залруулга хийсэн байна.
Инстграм, фэйсбүүкийг хэр баргийн хүн зэрэг хакердах боломжгүй байдаг. Учир мэдэх хүний хэлж буйгаар хатагтай П.Золзаяа УИХ-ын гишүүн С.Батболдын эхнэр Х.Отгонтуяагийн үеэл дүү бөгөөд Наро Банчэн гэгээнтэнтэй маш ойр дотно, нөхрийнхөө арыг хамгаалах гэж тэгтлээ шадарладаг, шашинд тахимдуу байдаг гэсэн
П.Золзаяагийн хувьд “Элизабет” хотхоныг барьж байгуулсан гэдгээрээ алдартай. “Japan town”-д “Моннис”-ын Чукагийн эхнэрийн ажиллуулдаг рестораны хоёр давхарт өөрсдийн оффистой. Барилгаас гадна ББСБ, Даатгалын үйл ажиллагаа мөн эрхэлдэг гэнэ лээ.
Үнэн худлыг цаг хугацаа болон хуулийн байгууллага тодорхой болгох биз ээ.


