Өнгөрсөн шөнө Өмнөговь аймагт нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөн, шатаж, хоёр иргэн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь нүүрс тээврийн 33 дахь км-т “Shaanxi” маркийн хоёр автомашин мөргөлдөж, жолооч нар болох 48 настай Ө, 43 настай Ж нар автомашины кабиндаа хавчуулагдаж, шатаж нас барсан байна.
Хэргийн газарт Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж, мөрдөн шалгаж байна.