Монгол Улсын 48000 орчим иргэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас дийлэнх хувийг 20-45 насны иргэд эзэлж байна.
Тэгвэл сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл жилд дунджаар 1000 гаруй гэмт хэрэгт Монгол Улсын иргэд холбогдсон байна. Энэ нь Монгол Улсын аймгуудад жилд дунджаар бүртгэгддэг гэмт хэргийн тооноос даруй хоёр дахин их тоон үзүүлэлт юм.
Тэгвэл тус улсад ажиллаж амьдардаг, монголчууддаа туслалцаа сайн дураараа үзүүлдэг ТББ-ын ажилтан эмэгтэй өөрийн цахим хуудаснаа Солонгос улс дахь Монголын элчингийнхэний үнэн төрхийг илчлэв.
Тэрбээр “Бусан & Сөүлийн консул миний бөгсийг ухаад явж байна.
Надаас юу ч олж илэрүүлж чадахгүй!
Харин би та нарын орчуулгын монополь, Солонгос өмгөөлөгчийн нэрийн хуудас тарааж суудгийг чинь маш олон нотлох баримттай дэлгэж чадна шүү.
Өмнө нь Монгол хүн БНСУ-н хэвлэл мэдээллээр ‘ хүн аллаа, зодоон, хулгай дээрэм хийлээ’ гэж зөвхөн муу, муухай нь гардаг байсан бол 2021~2022онд Монгол хүний эрх зөрчигдсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн.
Энэ ажлыг хийхэд надад МУ-н зүгээс ямар ч албан тушаал, эрх мэдэлтэний тусламж, нөлөөлөл байгаагүй.
Харин эсрэгээрээ МУ-н иргэн болох миний хувийн мэдээллийг Солонгосын иммегрэшнд өгч шалгуулж суудаг эрх мэдэлтэй дайсангуудтай болсон.
Уг нь бол надтай хамтарч, БНСУ-дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажиллах гэж МУ-с томилогдож суугаа эрх мэдэлтэнгүүд. Гэвч өөрсдөө хийж чадахгүй, чадаж байгаа иргэнийхээ улыг шагайгаад сууж байдаг эрх мэдэлтэнгүүд МУ-с томилж.
2022.11 сард БНСУ-д МУ-н төрийн айлчлал нь хаана, хэзээ, болох юм бол?
Очиж ер нь үгээ хэлье. Алийн болгон пэйс дээр бичиж суухав” гэжээ.
Төгс Төгөлдөр гэх фэйсбүүк хаягтай иргэний хувьд солонгост хохирсон монгол иргэдийнхээ дуу хоолой болж, эрх ашгийнх нь төлөө явдаг нэгэн.
еТухайлбал, солонгос захиралдаа зодуулж хүчиндүүлсэн эмэгтэй болон Монгол охиныг яс үндсээр нь доромжилж зоддог дунд сургуулийн сурагчийн асуудлуудыг дэлгэж байсан нэгэн юм.